М.БААСАНДЭЛГЭР

МХЕГ-аас иргэдийн хүсэлтээр үндэсний үйлдвэрийн гурилын савлагаа, тоог хэмжээнд хяналт шалгалт хийжээ. Энэ талаар Хэмжил зүйн хяналтын улсын ахлах байцаагч Г.Отгонсүрэнгээс тодрууллаа.

 -Ямар худалдааны төвүүд дээр гурилын савлагаа, тоо хэмжээний шалгалтыг хийсэн бэ?

-ШалгалтадБаянзүрх”, “Нарантуул”, “Баялаг-Ундраа”, “Хар-Хоринхудалдааны төвүүд хамрагдсан. “Алтан тариа”, “Улаанбаатар”, “Од групп”, “Ургац”, “Дорнодгэх мэтчилэн 500 гаруй нэр төрлийн гурилыг сонгож шалгалт хийсэнМөнУлаанбаатар”, “Одгрупп, “Хангай миллс”, “Өег гурилгэх дөрвөн үйлдвэрийн агуулахад хадгалагдаж байгаа гурилын тоон хэмжээг эталон жингээр шалгаад байна.

-Шалгалтын үр дүнгийн талаар тодруулахгүй юу?

-Гурилыг үйлдвэрээс гаргахдаа хэрэглэгчдэд хүрэх хүртэл ойролцоогоор 6-8 удаагийн ачиж буулгах тээвэрлэлт хийдэг учраас уутны амны оёдол сайн байх ёстой. Харин уутны амсарын алхам хол байгаагаас бургиж, асгарч жингийн алдагдал гарч байна. Тусгай стандартад зааснаар савласан гурилын жингийн хэмжээнээс нь хамаараад нэг хувийн хэлбэлзэлтэй байж болно. Үүнээс хэтэрсэн зөрчилтэй гурил байгаагүй. Гэхдээ иргэд гурил худалдан авахдаа жин дээр жинлэж авахыг зөвлөж байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин