Венесэулийн Ерөнхийлөгч Николас Мадуро Испанийн Ерөнхийлөгч асан Хосе Луйс Родригес Заратерог Бүгд Найрамдах Доминиканы сөрөг хүчнийхэн болон Засгийн газрынхантай хийсэн хэлэлцээрийн дараа Каракаст хүлээн авч уулзсан байна. Николас Мадуро цахим хуудастаа “Ардчилсан харилцааг бэхжүүлэхэд хамтран ажиллахад бэлэн байгаа бүх хүнийг урьж байна. Сөрөг хүчнийхэнтэй Ерөнхийлөгч Хосе Луйс Родригес Заратеротой хамт гэрээнд гарын үсэг зурахад бэлэн болсон” гэжээ. Мөн түүнтэй хамт авахуулсан зурагаа тавьсан бөгөөд хашилтад “Бид энхтайвныг хүсч байна. Каракаст уулзсан уулзалтынхаа талаар яримааргүй байна” гээд “Бид үндэсний хэмжээний гэрээ хэлэлцээрийг бэхжүүлэх болон энхийн замаар нэгдэх тал дээр үргэлжлүүлэн ажиллаж байна” гэжээ.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин