М.БААСАНДЭЛГЭР

 ЕБС, их, дээд сур­гуулийн шинэ улирлын хичээл эхэлж нийслэлийн хө­дөлгөөн ихэслээ. Үүнтэй зэрэгцэн сар шинийн бэлтгэл ба­заах гэж худалдааны төв, үйлчилгээний байгуул­лагыг зорьсон иргэд авто­машин тавих зогсоол хүрэлц­дэггүй асуудлаас болж бухимдалтай байна. Энэ талаар сурвалжлага бэлтгэхээрБөмбөгөрхудалдааны төвийг зорилоо.

Худалдааны төвийн зогсоолын зүүн талаар орж машинаа байрлуулах зай хайж явсаар зогсоолын ороод гарсан хүртэл явчихав. Тэгээд зогсоол ашиглаагүй ч  гарах хаалга учраас 1000 төгрөгний төлбөр төлөв. Энэ мэтчилэн олон машинтай иргэн зогсоол хайн гацаж, бухимдаж харагдана. Мөнгө хураадаг хүнээс нь зогсоолын талаар асуухад манайх зөвшөөрөлтэй гээд өөр зүйл хэлсэнгүйЭнэ зогсоол нь НАЗХГ-тай гэрээ хийж зөвшөөрөл авсанБэр цэцэгТББ-ын  эзэмшлийнх гэнэ. Албан ёсны зөвшөөрөлтэй хэдий ч худалдааны төвийн зогсоол гэхэд үйлчлүүлэгч, иргэдийн машин багтахгүй, эмх цэгцгүй юм. Манай улсад зогсоолын стандарт гэж бий. Энэ стандартад зогсоолд тавих шаардлага, зогсоол эзэмшигч аж ахуй нэгж, байгууллага, иргэнд тавих шаардлага тус бүр багтсан. Үүнд, Автотээврийн хэрэгслийн овор хэмжээнд тохируу­лан орох гарах үйлдлийг чөлөөтэй гүйцэтгэх, зог­соолд хөдөлгөөний урс­галын чиглэл, хурдын хязгаарын тэмдэг, тэм­дэглэгээ, шугамын зурвас тавих, шаардлагатай бол гэрлэн дохио тавина гэж заасан байдаг. Харин энэ зогсоолд чихэлдсэн олон машины дунд явган иргэд ч түгжрэл үүсгэж байлаа. Угаасаа манай оронд гэрлэн дохиогоор зохиц­дог зогсоол гэж байхгүй.

Түүний дараа  “Хархоринхудалдааны төв рүү явлаа. Мөн л баярын бэлтгэлээ базааж яваа иргэд зөрөх зайгүй бужигнана. Эндхийн машины зогсоол нь том талбайтай хэдий ч ачаалал их байгаагаас мөн л түгжрэлтэй. Иргэд зогсоолд 1000 төгрөг төлнө. Тасалбар авахаар хүлээх зуур хажуу ТӨВ дугаартай машины жолоочЭнэ хотод хөдлөх бүрт мөнгө юм даа. Авсан гурилаа машиндаа авчруулахад хүртэл 500 төгрөг байх гэж. Одоо гарахдаа бас 1000 төгрөггэж хамт яваа хүмүүстээ ярьж толгой сэгсэрнэ.

“Нарантуул”, “Барс”, “Да хүрээ” гэсэн томоохон худалдааны төвүүдийн зогсоол мөн адил төлбөртэй. Гэхдээ албан ёсны зөвшөөрөлгүй. Гэвч үүнд хяналт тавих газар алга байна. Харин Барилгачдын талбай, Ялалтын талбай, Гурав­дугаар эмнэлэг, Нийслэлийн “Өргөө” амаржих газар, “Урт цагаан” үйлчилгээний төв, “Туушин” зочид буудал”, “Тэнгис” кино театр, гурван яам орчмын зогсоол нь албан ёсны зөвшөөрөлтэй. Иргэд жилд нэг удаа автомашины үзлэгт орж, татварын мөнгө төлдөг. Гэвч үйлчилгээний байгууллагууд, нийтийн эзэмшлийн талбайг ашиг­лахад тэдний халаас­наас мөнгө урссаар байна. Нийслэл хотод НАЗХГ-тай гэрээ хийн хамтарч ажилладаг 27 зог­соол байдаг. Харин зөв­шөө­рөлгүйгээр үйл ажил­лагаа явуулдаг хувийн зог­соол банк, орон сууц, сургууль цэцэрлэг, техникийн зах, зочид буудал, зоогийн газрын ойр орчимд цөөнгүй бий. Албан байгууллага үзвэр үйлчилгээний газар бүгд л эргэн тойрныхоо машины зогсоолыг тойруулж хашлага тавиад л мөнгө нэхээд суудаг болж. Нийслэлийн МХЕГ-аас зөвшөөрөлгүй зогсоолуудын тоо, тавьдаг хяналтыг асуухад тодорхой мэдээ­лэл өгсөнгүй. Ямар ч стандартгүй, төл­бөртэй зогсоолууд ир­гэдийн халааснаас мөнгө хулгайлсаар. Хятад, Солонгос, Япон гэсэн Азийн орнуудын жижиг хотод нийтийн эзэмшлийн талбай нь үнэ төлбөргүй байдаг жишиг бий.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин