А.ЦЭРЭНДОРЖ
Удахгүй Гэгээн хайрын өдөр тохиох гэж байна. Шоколаднаас өөр ямар бэлэг өгч болох вэ.Та үүнийг бодож үзсэн үү. Санаа авах, сонин содон бэлгүүдийн талаар мэдээллийг хүргэж байна.
Ном үргэлж сайхан бэлэг
Ном үргэлж л чанартай, гоё бэлэг байсаар ирсэн. Ном бэлэглэх нь хайртай хүнээ хэрхэн үнэлж байгааг тань харуулах боломжтой. Түүний сонирхдог номыг хайртдаа авч өгвөл баярлах нь дамжиггүй. Интерном дэлгүүрт гадаад дотоодын олон номыг худалдаалдаг болсон. Та сонголтоо зөв хийхэд л болох юм.
Зургийн цомог
Хамтдаа өнгөрүүлсэн хором мөч бүрээ зургийн цомогтоо хийхийг бэлэгдээд хайртдаа өгөх бас нэг бэлэг.
Кофенд дурлагсдад
Хайрт чинь өглөө бүр кофе уудаг уу. Тэгвэл кофены цуглуулга үнэхээр тохирсон бэлэг юм.
Фитнесс залууд
Хайртай залуу чинь фитнесст бэлтгэл хийдэг үү. Тэгвэл уураг болон нэмэлт бэлдмэл түүнийг хамгийн их баярлуулна. Энэ нь 90-140 мянган төгрөгийн үнэтэй байна.
Хайрын хатгамал
Хайртай дотны хүнтэйгээ хамт авахуулсан хамгийн нандин зургаа хатгамал болон шигтгээгээр кодлуулж аваад өөрийн сэтгэлээ шингээсэн бэлгээ өгөхөд үнэхээр ахин давтагдашгүй бэлэг болохгүй гэж үү.
Эх сурвалж:www.polit.mn