Х.ОЮУНБОЛД
Жүжигчин Брэд Питт, Анжелина Жоли нар салж байгаа мэдээ шүтэн бишрэгчдийнх нь сэтгэлийг гонсойлгосон билээ. Үүний дараа тэрээр экс эхнэр Женнифер Энистон эсвэл Ажелина Жолитэй их төстэй Марион Котийяр нартай хүртэл нэр холбогдож амжсан. Харин сүүлийн үед Брэд Питтийг Хэлли Берритэй болзож байж болзошгүй гэсэн цуурхал дэгдээд байна. Тэд ресторанд хамт хооллож харагдсан нь энэ цуурхлыг улам газар авахад хүргэжээ. Эх сурвалжийн мэдээлснээр одоогоор цаашид тэдний харьцаа ямар байхыг сайн хэлж мэдэхгүй. Ямартай ч одоогоор бүх юм хэвийн байна гэжээ. Тэд олон жилийн өмнөөс нэг нэгэндээ сайн байсан ч гэр бүлтэй байсны улмаас тэр бүр уулзалддаггүй байжээ. Харин одоо боломжийг ашиглаж хамт байгаад гайхах зүйлгүй гэж нэмж хэлжээ. Харин тэдний хэн нь ч энэ талаар мэдэгдэл хийгээгүй байна.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин