Азидаа хамгийн нэр хүндтэй санхүүгийн мэдээллийн “Finance Asia” болон “The Asset” сэтгүүлийн 2017 оны шилдэг хөрөнгө оруулалтыг шалгаруулах ёслол Хонг-Конг-д боллоо. Үүнд Монгол УлсАзийн шилдэг хөрөнгө татагч”, 2017 оны гурав дугаар сард гаргасан Хуралдай бонд нь Finance Asia сэтгүүлийн “2017 оны Монгол улсын шилдэг хэлцэл”, The Asset сэтгүүлийн “2017 оны Засгийн газрын шилдэг бондноминацийн шагналуудыг хүртлээШинэчлэлийн Засгийн газар Хуралдай бондыг олон улсын зах зээлд босгоход  чухал үүрэг гүйцэтгэсэн бөгөөд  Ерөнхий сайд асан Ж.ЭрдэнэбатСангийн сайд асан, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн нар гардан ажилласан билээХуралдай бондын үр ашгаар одоо Монголын эдийн засаг сайжирч байгаа гэдгийг санхүүгийн зах зээлийн мэргэжилтнүүд  онцолдогМөн Монгол Улс энэхүү нэр хүндтэй шагналыг анх удаа гардан авсан нь эдийн засгаа эргэн сэргээж буйг олон улс, хөрөнгө оруулагчдад албан ёсоор хүлээн зөвшөөрүүлсний илэрхийлэл болж байгаа юм. Монгол Улсад итгэх гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээж, эдийн засгийн хүндрэлийг даван туулж Засгийн газар төдийгүй хувийн хэвшлийнхэн ч гадны зах зээлээс ахин хөрөнгө оруулалт татахад эрсдэл буурч, хүү өртөг хямдрах нөхцөл бүрдэж байна. УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Б. Чойжилсүрэн шагнал гардуулах ёслолын үеэрМонголын эдийн засаг дэлхийн эдийн засагтай улам бүр интеграцилагдаж байна. Алдаа оноотой ч бид урагшилсаар байна. Өнгөрсөн 2017 он бол Монголын ард түмэн, Засгийн газар, бидэнтэй хамтран ажилладаг олон улсын байгууллагуудын хувьд хүндхэн сорилтой нүүр тулсан жил байлаа. Бид хүндрэлийг хамтдаа амжилттай даван туулж, эдийн засгийн өсөлтийг сэргээж, санхүүжилтийн өртгийг тал хувиар бууруулж, хөрөнгө оруулалтын бааз суурийг бэхжүүлж чадлаагэв.

“Finance Asia” сэтгүүлийн шагнал нь хөрөнгө оруулагчдын хувьд дараачийн бизнесийн хамтын ажиллагааг нь чиглүүлэгч луужин болдог учраас тус шагналын эздийг тодруулах ёслол ихээхэн хүлээлт өндөртэй байдаг. Гадаад зах зээлээс босгосон бондынхоо чансаагаар БНСУ, Малайз, Сингапур зэрэг улсуудтай зэрэгцэн Монгол улсын Хуралдай бондШилдэг хэлцэл”-ээр тодорлоо. 2017 оны хавар гаргасан Хуралдай бонд нь Монголын эдийн засаг хамгийн хүнд нөхцөлтэй, олон улсад рейтинг нь унасан, өрийн дарамттай, хөрөнгө оруулагчдын итгэл хамгийн доогуур байх үед амжилттай босгогдсон бонд гэдгээрээ ийнхүү олон улсын анхаарлыг татаж байгаа юм. Өөрөөр хэлбэл дэлхийн санхүүгийн тэргүүлэгч 19 улсын гишүүнчлэл бүхий Парисын клубын шинжээчдийн дүгнэлтээр дампуурал зарлахын ирмэг дэх Монгол улс олон улсын зах зээлээс хөрөнгө татах боломжгүй гэж үзэж байсан тэр эгзэгтэй цаг үед Хуралдай бонд хөрөнгө оруулагчдын итгэлийг дааж гарч чадсан нь ийнхүү олон улсын санхүүгийн зах зээлд бүтэн жилийн турш ам дамжин яригдсан сэдэв болж байгаа юм.

Ийнхүү Монгол улс “Finance Asia” сэтгүүлийн нэр хүндтэй хоёр шагнал, Asset сэтгүүлийн “Засгийн газрын шилдэг хэлцэл” шагналуудыг анх удаа нэгэн зэрэг гардан авлаа. Олон улсын валютын сантай хамтран ажиллаж, эдийн засгаа сэргээх бодлогын шийдлийг амжилттай хэрэгжүүлсэн Сангийн сайд асан, УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хороон дарга Чойжилсүрэн шагнал гардан авсныхаа дараагаар “Finance Asia”сэтгүүлд ярилцлага өгсөн байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин