.Дуучин Леди Гагатай хамтран ажилладаг багийнхан цахим хуудастаа дуучин Леди Гага хүндээр өвчилсний улмаас Европт хийхээр төлөвлөсөн аялал тоглолтоо цуцлах болсон тухай бичжээ. Тэрээр энэ тухайгаа “Энэ мэдээ надад хүндээр туслаа. Би юу гэж хэлэхээ мэдэхгүй байна. Эмч нар намайг гэртээ амарч биеэ тэнхрүүлэх хэрэгтэй гэсэн. Хэрэв тэгэхгүй бол би эргээд уран бүтээлдээ орж чадахгүй болно. Иймээс “Joanne World Tour” аялан тоглолт цуцалж байна. Гэхдээ би энэ аялан тоглолтоо хийнэ гэдгээ амлаж байна. Харин одоогоор би өөрийнхөө болон эрүүл мэндийг анхаарах нь чухал байна. Та нарт хайртай шүү. Үнсье Леди Гага” гэж цахим хуудастаа жиргэжээ.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин