Т.САЙХАН

 Засгийн газрын хуралдаанаар импортын автомашины бүртгэлийг зөвхөнАвто худалдааны цогцолбор”-т хийх шийдвэр гарлаа.

Драгонтөвийн урд байх орон нутгийн зорчигч тээврийн вокзалыг II улиралд багтаанАвто худалдааны цогцолбор”-тшилжүүлэх, Сонсголон өртөөнөөс цогцолбор хүртэл 2.5 км төмөр замыг сэргээн засварлаж ашиглалтад оруулах боломжийг судалж шийдвэрлэх, олон улсын тээвэр, логистикийн болон төмөр замын ачиж буулгах төвийг дээрх цогцолборт байгуулах талаар судлахыг холбогдох газруудад даалгав.

Мөн цогцолборыг цахилгаан, дулаан, цэвэр, бохир усны төвлөрсөн шугамд холбоход шаардагдах хөрөнгийг үе шаттай шийдвэрлэх болсон байна.

Авто машин, сэлбэг хэрэгсэл, бусад барааг ачих, буулгах, шилжүүлэн ачих, хадгалах, тээвэрлэх гаалийн хяналтын бүсийг II улиралд багтаан “Авто худалдааны цогцолбор”-т ажиллуулж эхлэхээр боллоо.

Эх сурвалж: Зууны мэдээ" сонин