Х.ОЮУНБОЛД

 Францын алдарт зохион бүтээгч Коко ШанельГоо үзэсгэлэнтэй байх  гэдэг нь өөрийнхөөрөө байхаас эхэлнэгэж  хэлсэн байдаг. Тэрээр хувцаслахад эхлээд өөрийгөө бодох нь  их чухал гэж байжээМөн загвар имиж  нь үлгэр домгийн шинжийг агуулсан байдаг. Цөөн хүн үүнийг дутуу үнэлдэг. Учир нь энэ нь хувцаслах, өөрийгөө илэрхийлэх болон өөрийнхөөрөө байх арга юм. Хэрэв  та өмсч яваа хувцаснаасаа хамаардаг бол яагаад,ямар учраас түүнийг өмсч хэрэглэдэг вэҮүний учрыг олох хялбар арга олоход хэцүү байна уу. Тэгвэл танд энэ асуудлыг шийдэж туслах таван зөвлөгөөг  санал болгоё.

 ЭРСДЭЛ ГАРГАХГҮЙ БОЛ ТА ЯЛАХГҮЙ

 Танд өөрийн сэтгэл зүрхээ уудалж,чагнах хэцүү байж мэднэГэхдээ өөрийнхөө байхаас гадна одоогийн цаг үедээ амьдрах нь зөв. Өөрийнхөөрөө байхын тулд өөрийгөө эрсдэлд оруулах нь зөв зүйтэй алхам юмЗагвар гэдэг нь адал явдал бөгөөд бид эрсдэл гаргахгүй бол бидэнд аль нь зохиж эсвэл зохихгүй байгааг мэдэх боломжгүй билээ.

 ӨӨРИЙГӨӨ ХЭНТЭЙ Ч БҮҮ ХАРЬЦУУЛ

 Инстаграмм  бидний хэрэглээнд нэвтэрсэн одоо цагт өөрийн загвар, имижийг бүрдүүлэх хэрэгтэй гэсэн энэ зааврыг биелүүлэхэд хэцүү байж мэднэ. Энэ талаар Коко Шанель  “Хүн хэнээр ч орлуулшгүй байхын тулд  бусдаас өөр ялгаатай байх аргыг хайх хэрэгтэй”  хэмээн хэлсэн байдагТаны,чиний сонгосон загвар,имиж таны дотоод мөн чанарын тусгал болж өгдөг байна. Энэ нь таны нэр эсвэл хувийн бичиг баримт шиг өвөрмөц байх болно. Бид яагаад өөр хүн шиг хувцаслах ёстой вэ. Та зөвхөн өөрийнхөөрөө хувцаслах боломжтой, боломжийг ашигла.

 ТӨГС  БИШ БАЙДАЛ  БОЛ ТӨГС БАЙДАЛ

 Бид нүдэнд үл харагдах дүрс хэлбэрээс суралцдаг цаг үед амьдарч байна. Инстаграммыг сайн судалж мэддэг болсонМөн тэнд зурагаа тавьсан энэ охид яаж их санал авдаг байна гэж өөрсдөөсөө асуудаг. Хэдийгээр бид тэд өөрсдийн гэсэн арга, зуршилтай гэж мэддэг ч, тэдний загвар имижийн тухай бодсоор байдагГэвч загвар, имиж гэдэг бол өдрөөс өдөрт зохисон, зохиогүй жижиг зүйлээр  ч  шинэчлэгдэн  өөрчлөгдсөөр байдаг зүйл  билээИнгэхээр өөр зүйл алга. Төгс дүрэм томъёо гэж байхгүйТаны найз охин эсвэл загвар, имижийн талаар сайн мэдэхгүй инстаграммын энэ охидод зохисон хувцас, эд зүйл магадгүй чамд зохихгүй байж болох юм.

 ИХ БОДОХ ХЭРЭГГҮЙ

 Энэ нь бусдыг дууриах биш, өөрийнхөөрөө бай гэсэн үг юм. Бүгд  сайн  судалж мэддэг болсон  хувцаслалт  өвөрмөц байж чадахгүйЗагвар, имижийн хамгийн гол түлхүүр бол өөрийн бие даасан өвөрмөц байх явдал юм. Өөрийн мэдрэмжээ  дагах хэрэгтэй. Сайхан хувцаслахад биелүүлэх  тогтоосон жаахан л дүрэм бий. Залуус өөрийгөө үнэлж мэддэг байх нь чухал.

 БУСАД ХҮН ЮУ ГЭЖ ХЭЛЭХ НЬ ХЭНД ХАМААТАЙ ГЭЖ

 Хувийн загвар, имижтэй байх нэг гол түлхүүр бол өөр бусад хүний хэлснийг мартах юм. Таны найз залуу, найзууд болон ээжид тань таалагдах, таалагдахгүй тухай бодохоо мартах хэрэгтэй. Сайхан харагдах нь өөртөө зориулж хувцаслахыг хэлнэ.   Өөрөөсөө юу намайг аз жаргалтай  болгож байна вэ гэж асуух хэрэгтэй.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин