Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн боллоо. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг энэхүү сургалт зөвлөгөөнд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, ХЗДХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Э.Энхтуяа, Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, Цагдаагийн хурандаа С.Баатаржав нар оролцов.
Зөвлөгөөнөөр Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргал, Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцог нар хоёр байгууллагын хамтын ажиллагааны талаар удирдах ажилтнуудад мэдээлэл өгөв. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “Бид 2017 оны ажлаа дүгнэж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцоно. Удирдах ажилтнуудын зохион байгуулалтаас цагдаа, дотоодын цэргийн байгууллага хуулиар хүлээсэн үүрэг, дэвшүүлсэн зорилтоо хэрхэн хангаж, ямар үр дүнд хүрэх нь шалтгаална гэдгийг онцгойлон хэлмээр байна” гэв.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин