А.ЦЭРЭНДОРЖ

 Оюуны Өмч, Улсын бүртгэлийн газрын дарга Р.Содхүү Монголын сагсан бөмбөгийн холбооны ТББ-ын улсын бүртгэлийг хүчингүйд тооцсон тушаалыг гурван шатны шүүхээр хэлэлцэн эцсийн шийдвэрийг Дээд шүүх гаргажээ. Ингэхдээ тушаалыг хүчингүйд тооцсон байна. Энэхүү шийдвэр гарснаар МСБХ-ны хууль ёсны Ерөнхийлөгч нь Ц.Цэвэрбал, Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Дамба  болж байгаа гэнэ. Гэтэл Монголын Сагсан бөмбөгийн холбооны нэр, хүчингүй болсон хуурамч тамгыг ашиглан өөрийгөө МСБХ-ны Ерөнхийлөгч хэмээн мэдэгдэж Б.Тамир гэх хүн хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа талаар өчигдөр олон нийтэд хандлаа. Энэ талаар Ц.ЦэвэрбалДээд Шүүхийн шийдвэрийг үл биелүүлж, хууль зөрчин МСБХ-ны нэр, хуурамч тамгыг ашиглан Дээд лигийн тэмцээн хийх нэрийн дор мөнгө завшин буй Б. Тамирыг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн I хэлтэст гомдол гарган шалгагдаж байгаа бол БТСГ-ын дарга Ц.Шаравжамцыг АТГ-т албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр шалгаж байгаагэв. Иймд МСБХ-ны хууль ёсны удирдлагууд Монголын сагсан бөмбөгийн нийт тамирчдын эрх ашгийг хам­гаалан Монголын хамгийн шилдэг тамирчид өрсөлдөх Үндэсний Супер Дээд лигийг зохион байгуулах Спортын төв ордны заал танхимаар хангах, хууль бус этгээдүүдтэй хамтран ажиллагаагаа зогсоох, хууль ёсны холбоотой хамтран ажиллаr сагсан бөмбөгийн спортод үүсээд буй хагарал, хуваагдал, хямралыг зогсоохыг Ерөнхий сайд У. Хүрэлсүх, сайд Ц.Цогзолмаа нарт хандан шаардлага хүргүүлж байгаа юм байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин