Б.Туул

Удахгүй болох сар шинийн баярыг угтан “Цахим худалдаа эрхлэгчдийн төв”-өөс “Цагаан баасан гариг”-ийн зад хямдралыг Монголд анх удаа зохион байгуулах гэж байна.Энэ тухай өнгөрсөн баасан гаригт хэвлэлийн бага хурал хийсэн юм. Энэхүү цахим худалдаа нь хоёрдугаар сарын 1-ний 23:59 минутаас эхлэн хоёрдугаар сарын 2-ны баасан гаригийн 23:59 цагт өндөрлөх юм байна. Энэ үеэр хот, хөдөөгийн иргэд сар шинийн баяртаа зориулан өөрсдийн сонирхсон төрөл бүрийн барааг худалдан авах боломжтой юм байна. Мөн хот, хөдөөд гэрийн хаягаар, шуудан хүргэлтийн үйлчил­гээгээр хэрэглэгчдэд хүргэнэ гэдгийг зохион байгуулагчид хэлж байна. Тухайлбал, гоо сайхан, эрүүл мэнд,  гэр ахуйн бараанууд, хувцас хэрэглэл гээд төрөл бүрийн бараа бүтээгдэхүүнийг хямдарсан үнээр худалдан авах боломжтой юм байна.

Уг арга хэмжээг цахим худалдаагаар тэргүүлэгч хэд  хэдэн байгууллага хамтран зохион байгуулж байгаа аж. Mild.mn, Mmarket.mn, Emonos.mn, Shuud.com,  Megashop.mn, Shoppy.mn, Beautysecrets.mn, Rio.mn, Zen Art.mn зэрэг сайтууд  зохион байгуулж байна. Онцгой хямдралын талаар асууж, тодруулбал, байгууллага тус бүр бараа бүтээгдэхүүнийхээ онцлогоос шалтгаалан 20-50 хүртэлх хувийн хямдрал үзүүлнэ гэдгээ хэлсэн. Тухайлбал, Shoppy.mn  төвийн төвийн гүйцэтгэх захирал А.Золжаргал “Манайх бүх төрлийн брэнд бүтээгдэхүүний онлайн худалдаа явуулдаг. Цагаан баасан гарагт бараа бүтээгдэхүүндээ 10-50 хувийн хямдрал зарлана” гэдгээ дуулгасан. Мөн “Цагаан баасан гариг”-ийн дээр тогтсон цагт Whitefriday.mn сайт ажиллах бөгөөд хямдралын хугацаа дууссанаас хойш иргэд дээрх есөн сайт тус бүрт нэвтрэх онлайн худалдан авалт хийх боломжтой. Монгол анх удаа зохион байгуулж буй энэ аянд үндэсний үйлдвэрлэгч болон импортлогч аж ахуйн нэгжүүд нэгдэж, хамтран ажиллах боломжтой хэмээн уриалсан юм.

“Цагаан баасан гариг”-т иргэд бараа бүтээгдэхүүнээ хэрхэн худалдаж авах, шуудан хүргэлтийн үйлчилгээгээр хэрхэн хүргүүлэх, энэ арга хэмжээнд оролцож буй байгууллагууд бараандаа хэдэн хувийн хөнгөлөлт үзүүлж байгаа талаар албаны хүмүүсээс зарим зүйлсийг асууж тодруулсан юм.

БАРАА ХҮРГЭЛТИЙГ “KGB” КОМПАНИ ХАРИУЦАН АЖИЛЛАНА

Цахим худалдаа хөгжлийн төвийн захирал Т.Солонго:6-1

-Сар шинийн баяр ойртох тусам хотын замын хөдөлгөөн удааширч, худалдаа үйлчилгээний  төвүүдийн ачаалал эрс нэмэгддэг. Тиймээс  иргэдийнхээ ачааллыг хөнгөвчилж, иргэддээ туслах үүднээс энэ арга хэмжээг зохион байгуулж байна. Цахим худалдаа эрхэлдэг сайтууд хамтарч гар утсаа ашиглан худалдаа хийх боломжийг олгож байгаа бөгөөдЦагаан баасан гариг”-т  худалдан авсан бараа бүтээгдэхүүний хүргэлтийг “KGB” хүргэлтийн компани хариуцан ажиллана. Сүүлийн жилүүдэд онлайн худалдан авалт нэмэгдсээр байгаа. Манай жижиглэн худалдааны зах зээлд 30 тэрбум төгрөгийн бараа эргэлт явагддаг. Энэ нь зах зээлийнхээ 0.2 хувь гэж үздэг бөгөөд бид энэ тоог хоёр хувь болгох зорилго тавин ажиллаж байна.

ОРОН НУТАГТМОНГОЛ ШУУДАНКОМПАНИАР ХҮРГЭЛТ ХИЙНЭ

Mmarket онлайн худалдааны төвийн гүйцэтгэх захирал Ч.Энхчулуун:6-2

-Бид 2014 оноос Монголд онлайн худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Америкт “Black friday”, Хятадад жил бүрийн арваннэгдүгээр сарын 12-нд онцгой хямдралтай худалдаа явуулж олон тэрбум ам.долларын бараа бүтээгэхүүний борлуулалт хийдэг. Үүнийг худалдан авагч, үйлдвэрлэгчдээ дэмжсэн талархлын баяр гэж үздэг.

Ммаркетаас захиалга хийсэн бүх хэрэглэгчдээ бараа бүтээгдэхүүнийг нь үнэ төлбөргүй хүргэж өгнө, мөн бэлгийн урамшуулалтай. Хөдөө орон нутаг руу аль ч аймаг, сумандМонгол шууданкомпанитай хамтран ажиллаж хүргэлт хийдэг.

МОНОС”-ЫН БАРАА 20 ХУВЬ ХЯМДАРНА

Emonos.mn онлайн худалдааны төвийн маркетингийн ахлах мэргэжилтэн М.Бямбацагаан:

6-3

-Бид сайтаараа дамжуулан эмийн онлайн худалдааг явуулдаг. Мөн 24 цагийн турш 18001883 дугаарын утсаар захиалга хүлээн авч, хүргэж үйлчилдэг. Гэр хороолол, автобусны буудлаас хол газарт ч хүргэлт хийдэг. Өнгөрсөн жил бид 1000 гаруй хүнд захиалгаар бараа бүтээгдэхүүн хүргэж үйлчилсэн. Цагаан баасан гарагт Монос  эмийн сан бараа, бүтээгдэхүүндээ 20 хүртэл хувийн хямдрал зарлана.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин