Ц.Баяр

Хөргөгчтэй ижил төхөөрөмжөөр гэрээ халааж болно

Газрын гүний дэвшил­тэт технологи танил­цуу­лах өдөрлөг “Монгол ­түлш” компанийн загварын байранд өнгөрсөн баасан гаригт болов. Тус компани газрын гүний дулаанаар хэрэг­­лээний халуун ус, хөргөлт, халаалтыг шийд­сэн байна. Газрын хөрсний 20-30 метр хүр­тэл гүнд нарны энерги хуримтлагдан, түүнээс доош магмын дулаанаас үүсэх, харьцангуй тогтмол дулааны энерги оршдог.Магмын  дулаан нь халуун хайл­мал цөмд цацраг идэвхт бодисын задралын үр дүнд үүсдэг аж. Газрын гүнд 50-150 метрийн доор эрчим хүчийг ду­лааны шахуургын тус­ламж­­тайгаар барилга байшинг халаах, хөргөх, хэрэг­лээний ус халаах, ха­таалгын төхөөрөмж зэргийг ажиллуулах энэ­­хүү технологийг  Скан­­ди­навын орнууд, Казахс­тан улсад өргөн ашигладаг юм байна. Энэ шахуурга хөр­гөгчтэй ижил төхөө­рөмж боловч үүрэг зо­риу­лалтын хувьд урвуу цик­лээр ажилладаг гэж тус компанийн инженер О.Мөнхбаатар танилцуулсан юм.

Дулаан гаргах чадвар нүүрснээс гурав дахин их

200 мкв газрын  гадаргууг  өдөрт найман цагийн турш 100 квт эрчим хүч шингээдэг. Энэ нь таван давхар орон сууцны нэг орцыг халаалт, халуун усаар хангахад хангалттай юм байна. Энэ технологийг анх суурилуулахад хөрөнгө оруулалт шаардлагатай.Гэхдээ ойролцоогоор арван жилийн дараа зардлаа нөхөж, газрын гүний дулааныг маш бага зардлаар ашиглах бо­ломжтой талаар “Монгол түлш” компанийн инженерүүд танилцуулж байв. Жишээлбэл, нэг  кг шингэрүүлсэн хий 2600 төгрөг, дулаан гаргах чадвар нь 12.5 квт буюу нэг квт-ын үнэ нь 208 төгрөг ажээ. Тэгвэл Улаанбаатар хотод уурын зуухаар халаахад нэг кг нүүрсний үнэ 120 төгрөг. Дулаан гаргах чадвар 4.06 квт буюу өртөгнь 24.6 төгрөг. Гэхдээ энэ зардалд галчийн цалин, нийгмийн даатгал, нүүрсний хаягдал тээвэр­лэх зардал багтаагүй. Байгууллагад дунджаар нэг  квт нь 138 төгрөг болно.  Тус компани 2016 онд  Хүүшийн аманд газрын гүний дулаан ашиглах, 1000 м кв хэмжээтэй барилгыг барьж эхэлжээ. “Монгол түлш” компанийн гүйцэтгэх захирал М.Уламбат нээлтийн үеэр хэлэхдээ “Утаатай тэмцэх зорилгоор эрх баригчид хатуу түлш буюу нүүрс хэрэглэж байгаа айлуудад  цахилгаан халаагуур суурилуулж, шөнийн хэрэглээний үнийг тэглэсэн. Гэвч энэ нь утаатай тэмцэх зөв шийдэл биш.Гадаадад үйлдвэрлэсэн цахилгаан халаагуурыг олныг худалдан авснаар мөнгөний урсгал гадагш­лах зэрэг сөрөг талтай. Хэрэв цахил­гааны шөнийн тарифын хөнгөлөлт то­дорхой хугацааны дараа  хүчингүй болбол халаа­гууртай өрхүүд цахил­гааны хэрэглээгээ төлж дийлэхгүй. Мөн байгалийн шатдаг хийг нүүрсний оронд ашиглах талаар ч ярьдаг. Иймээс газрын гүний насос байршуулснаар тухайн хэсэгт 50-80 жилийн хуга­цаанд төвлөр­сөн шугам сүлжээ суурилсантай адил хөдөлшгүй үлдэнэ. Утааны бохирдлын 72  хувийг эзэл­дэг гэр хороолол, найман  хувийг эзэлдэг  206 ширхэг нам даралтат зуухны тоог багасгаж, утаатай бодитоор тэмцэх нэг шийдэл нь газрын гүний дулаан байх боломжтой” гэж хэлэв. Энэхүү шинэ технологийг танилцуулах загварын байрны нээлтэд Нэгдсэн Үндэсний бай­гууллагын суурин төлөөлөгч, Япон болон Германы  олон улсын хамтын ажиллагааны  ний­гэмлэг, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны суу­рин төлөөлөгчид болоод  Ногоон хөгжлийн хүрээ­лэнгээс төлөөлөл оролцов.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин