Т.САЙХАН

АТГ-аас УИХ-ын гишүүн О.Баасанхүүг Төрийн ордонд болсон МАХН-ын хуралтай холбогдуулан шалгаж, асуудлыг прокурорт шилжүүлсэн байна.  Тэрээр намын хурлыг Төрийн  ордонд хууль бусаар хуралдуулж, Монгол Улсын хэд, хэдэн хууль зөрчжээ.  Мөн энэ хурлаар гарсан шийдвэрийг  Улсын Дээд шүүх хэлэлцэн, О.Баасанхүүг намын даргаар бүртгэхээс татгалзаад байгаа билээ. Энэ асуудлаар “Хос дэнс” холбооны хуульч А.Гантамир “О.Баасанхүү Улс төрийн намын тухай хуульд аливаа иргэн намд дээд тал нэг сая төгрөгийн мөнгөн хандив өгөхийг хуульчилсан байдаг. Гэтэл О.Баасанхүү энэхүү хурлыг зохион байгуулахдаа 150 сая төгрөгийн хандивыг иргэн хүнээс авсан талаараа удаа дараа өөрөө нотолж, мэдээлэл хийсэн. Тиймээс АТГ-т О.Баасанхүүг шалгуулахаар АТГ-т хандсан” гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn