Ч.ГАНТУЛГА

ЗУРААЧИЙН УРЛАН ИЙМ Л БАЙДАГ ДАА...

Бүдэгхэн гэрэл, тамхины суунагласан утаа, шинэхэн кофены үнэр. Гэхдээ тэрээр бусад зураачаас тэс өөр ертөнцтэй нэгэн. Урланд нь зурсан бүтээлээс нь их олон төрлийн ном байх нь сонирхолтой. Уран зохиол, жүжгийн зохиол, зохиолчдын тухай гээд л. Түүний бүтээсэн энэ ертөнц зөвхөн уран зургаар дүүрдэггүй. Өрөөгөөр нь дуучид, хөгжмийн зохиолч, яруу найрагчид байнга зочилно. Олон хүн багтах зайгүй тэр өрөөнөөс үргэлж шинэ уран бүтээл, санаа, дуу хуур эгшиглэсээр уджээ. Монголын дүрслэх урлагийн ертөнцөд уран бүтээлээрээ өөрийн байр сууриа дархалсан хэрнээбигэж онгирч, омогшиж үзээгүй эгэл ертөнцтэй энгүй авьяастан бол Урчуудын эвлэлийн шагналт зураач О.Дарамбазар юм. Дөрвөн удаа гавьяатад тодорхойлогдсон тэрээр дунд сургуульд байхдаа хүүхдийн ордны баримлын дугуйланд элссэнээр Дүрслэх урлагийн ертөнцөд хөл тавьсан түүхтэй. Түүний бүтээлийг нь өнгөц харахад ойлгоход хэцүү. Ихэвчлэн хийсвэр талдаа. Гэхдээ уран зураг ойлгодог үзэгч болон зураачид гарын үсэггүй байсан ч бүтээлийг нь нэг хараад хэнийх вэ гэдгийг нь мэдчихдэг гэхээр яахын аргагүй өөрийн онцлог, арга барилыг олчихсонхаширнэгэн. Зураачийн бүтээлүүд зөвхөн Монголд төдийгүй Япон, Голланд, Польш, Чехийн уран зургийн галерейд бий.

[caption id="attachment_47744" align="aligncenter" width="750"]“Чонын улиан” “Чонын улиан”[/caption]

Ф.ШОПЕНИЙН ЗҮРХЭНД МӨРГӨДӨГ БАЙВ

ТэрээрАялгуут солируран бүтээлийн үзэсгэлэнгээ МҮХАҮТ-ийн ерөнхийлөгч Б.Лхагважавтай хамтарч гаргасан юм. Тэдгээр бүтээл зүгээр ч нэг төрөөгүй. Бүгд хөгжмийн аялгуунд амилсан аж. Тэд дэлхийн алдарт хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Ф.Шопенийн хөгжмийн бүтээлүүдийг уран зурагт буулгасан ажээ. Хөгжмийг ойлгож, зургаар илэрхийлнэ гэдэг хосгүй мэдрэмж. Энэ үзэсгэлэнд сонгодог хөгжим, уран зураг, яруу найргийг нэг орон зайд мэдрүүлэх 36 бүтээлийг дэлгэж байсан юм. О.Дарамбазар Фольшид боловсрол эзэмшсэн. Оюутан байхаасаа Ф.Шопенийн хөгжмүүдийг сонсч, биширч, уран бүтээлийн эрч хүч авдаг байжээ. Варшавын нэгэн сүмд Ф.Шопенийн зүрхийг хадгалдаг аж. Зураач маань өдөр болгон тэр сүмд зочилж, суут зохиолчийн зүрхэнд мөргөдөг байсан тухайгаа дурссан юм. Үүний дараа зураач маань Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт Н.Жанцанноровын “7 хоногбүтээлд зориулсан цуврал зурагаа дэлгэсэн билээ.

ТЭНГЭРТ ХАЛЬСАН НАЙЗУУДАА ДУРСАН ЗУРАГ ЗУРЖЭЭ

Түүний урланд саатсанаас хойшЧонын улианзураг сонирхол татсан юм. Энэ зургийн тухай түүхийг сонирхлоо. О.Дарамбазар зураач анд хорхойтой нэгэн. Нэг удаа нөхөдтэйгөө анд гарах болжээ. Эр хүний хиймор сэргээм хөх чоно түүний хажууханд давхина. Зураачид буудах боломж байсан боловч яагаад ч юм агнах бодол төрөөгүй гэнэ. Харин ч дээд тэнгэрээс заяатай, хийморлог амьтныг илүү ойроос харахыг хүсчээ. Хэдийгээр ангийн олзгүй ирсэн ч уран бүтээлийн олз шүүрээд буцжээ. Тэнгэрлэг чонын тухай бодохдоо тэрээр тэнгэрт хальсан найзууддаа зориулжЧонын улианзурагаа зурсан түүхтэй. Одоогоор энэ зургаасаа сэдэвлэсэн өөр, өөрийн өгүүлэмжтэй 10 зургийг зуржээ. Түүний эдгээр бүтээлд зориулж бичсэн яруу найрагчийн бүтээл дуу болж, гавьяат жүжигчин Т.Ариунаа дуулахаар бэлтгэж байгаа юм байна. О.Дарамбазар зураачид захиалгын санал их ирдэг. Тэрээр ч өөрийн хөдөлмөрөө үнэлж сурсан зураач. Харин одоогийн залуу уран бүтээлчид зураачдын үнэлэмжийг унагаж байгаад хааяахан харамсдаг тухайгаа ярьсан юм.

МУУ СУРЛАГАТАН УЛААН ДИПЛОМТОЙ ТӨГСӨВ

Тэрээр Позань хотын үйлдвэр урлалын дээд сургуульд сурч байхдаа муу сурлагатан байв. Хүсэл мөрөөдөл нь Варшавын урлагийн академи байж. Арай гэж хүссэн сургуульдаа оржээ. О.Дарамбазар хүндлэл ихтэй оюутан байсан гэдэг. Польшууд нэрийг нь хэлж чаддаггүй болохоор түүнийг Дарик гэж дууддаг байжээ. Оюутнууд түүнээс хичээлээ асуудаг, нийтлэлийн баатар маань ч чадахаараа тусалдаг байж. Тэрээр нэр хүндтэйгээр улаан диплом өвөртлөөд эх орондоо ирсэн аж.

Эх сурвалж: “ зууны мэдээ” сонин