“Тогтвортой хөгжил-Дээд боловсрол” үндэсний II зөвлөгөөн энэ сарын 26-нд болохтой холбогдуулан хэвлэлийн бага хурал хийлээ. Энэ удаагийн зөвлөгөөн нь Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор болж буйгаараа онцлог юм. Зөвлөгөөнд дээд боловсролын байгууллагын төлөөлөл 800 гаруй хүн оролцох юм. Тэд дээд боловсролын байгууллагууд, багш, ажилчид, удирдлагууд болон салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, хэтийн төлвийн талаар зөвлөлдөж, үзэл бодлоо илэрхийлэх юм. Үүнээс гадна хөдөлмөрийн зах зээлийн эрэлт түүнд нийцсэн мэргэжилтэн бэлтгэх, дээд боловсролын тэгш хүртээмжтэй байдлыг бий болгох, багшийн хөгжлийг дэмжих, тогтвортой хөгжлийн зорилтыг хангахад чиглэсэн дээд боловсролын тогтолцоог хөгжүүлэх зэрэг олон асуудлыг хөндөх юм. Энэ зөвлөгөөн нь олон улсын стандартад нийцсэн дээд боловсрол эзэмших, шаталсан тогтолцоог бүрдүүлэх, сургалтын чанар зэрэг өргөн хүрээнд асуудлаа хэлэлцэж, системийнхээ алдаа, оноог бүхэлд нь шүүн тунгаах боломж олгож байгаагаараа ихээхэн ач холбогдолтой юм. Боловсролын салбарынхан зөвхөн ярилцахаас гадна сургуулиудын лабораториудтай танилцах аж.
Эх сурвалж: “ зууны мэдээ” сонин