Т.САЙХАН

Цег-ын хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, ахлах дэслэгч м.мөнхшүрээс цахим гэмт хэрэгтэй холбоотой зарим асуудлаар тодрууллаа.

-Цахим  гэмт хэрэгтэй  холбоотой хэргийг мөрдөн шалгах ажиллагаа  үргэлжилж байгаа гэлээ.  Энэ талаар мэдээлэл өгнө үү?

-Иргэдийн фэйсбүүкийг хакердаж, залилан хийдэг бүлэг этгээдийг эрүүгийн цагдаагийн албаны кибер гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн алба хаагчид илрүүлэн шалгаж байна.  Тэд интернэт орчинд фэйсбүүк хэрэглэгчдийн хаягийг олзолж, найз нөхөд, хамаатан садангаас нь мөнгө гуйх зэргээр залилан мэхэлж байсан гэдгийг тогтоосон.   Тодруулбал, 17-20 насны арван этгээдийг холбогдуулан шалгаснаас гурвыг нь цагдан хорьж, долоон этгээдийг батлан даалтад гадуур байцааж байгаа. Тэдэнд эрүүгийн хуулийн 26.1.2, 17.3-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

-Энэ төрлийн гэмт хэрэг нэмэгдэж байна.  Энэ тал дээр ямар арга хэмжээ авч байна вэ?

- Тэд иргэдийн фэйсбүүкт нэвтрэхдээ 9910, 9901, 8810 зэрэг дараа төлбөрт дугаар хэрэглэдэг иргэдийн фэйсбүүк хаягийг олоод нэр болон нууц үг хэсэгт нь утасны дугаарыг нь хийх байдлаар хууль бусаар нэвтэрч уг гэмт хэргийг үйлддэг нь тогтоогдсон. Тиймээс иргэд өөрсдийн фэйсбүүк нэр, нууц үгээ хэт энгийн, амархан байдлаар, тухайлбал утасныхаа дугаараар хийхгүй байхыг анхааруулж байна.

Эх сурвалж: “ зууны мэдээ” сонин