Д.ОЮУНЧИМЭГ

 Сүүлийн өдрүүдэд шатахууны хомсдол иргэдийг бухимдуулав. Бензин хайж хотын нэг захаас нөгөөг хүртэл явжээ. Өдөр, шөнөгүй урт дараалалд хэдэн цагаар  зогсч дугаарлаад хэдхэн төгрөгт олгох станцууд ачаалал ихтэй байв

[caption id="attachment_47715" align="aligncenter" width="750"]Жолооч Д.Дашжамц “Нэлээд удаан дугаарласаар ШТС руу орохын алдад АИ92 дууссан гэж түгээгч хэлсэн. Тэгээд миний өмнүүр түгээлтийнхээ машиныг оруулж хоёр цаг хүлээнэ шүү гэсэн. Нэгэнт өөр тийшээ яваад авч чадахгүйгээс хойш хүлээж л байхаас” гэв. Жолооч Д.Дашжамц “Нэлээд удаан дугаарласаар ШТС руу орохын алдад АИ92 дууссан гэж түгээгч хэлсэн. Тэгээд миний өмнүүр түгээлтийнхээ машиныг оруулж хоёр цаг хүлээнэ шүү гэсэн. Нэгэнт өөр тийшээ яваад авч чадахгүйгээс хойш хүлээж л байхаас” гэв.[/caption]

 ХЯЗГААРТАЙ МӨНГӨН ДҮН, ХААЛТТАЙ КОЛОНКУУД

 Давуу эрхтэй импортлогч компаниуд нийгмийн хариуцлагаа ухамсарлан алдагдал хүлээсэн ч үнийг өсгөхгүй олон сар явсан гэдгээ ч бас учирласан. Өчигдрийн байдлаарМ oil” компанийн ШТС АИ92 автобензиныг асуудалгүй өгч байсан юм. ХаринСод Монголзөвхөн карттай хэрэглэгчиддээ, “Шунхлай”-гийнхан үнийн дүнгийн хязгаартайгаар олгож байв. Жолооч Д.БатхишигБензин олдохгүй байна. Шар хаднаас хотын төв рүү чиглэлтэй ШТС-аар явсаар байгаадМ oil” дээр ирж байна. Цаг гаруй дугаарлаж арайхийн шатахуун авахаар боллоо. Хүмүүсийнхээ амьдралыг бодолцсон шийдвэр гаргадаг Засаг төртэй бол ингэж хүндрэл учруулахгүйгээр шийдэж болох байсан шүү дээ. Энэ байдал удаан үргэлжилвэл ард түмэн хэцүү байдалд орно гэдгийг ойлгоосойгэв. ХаринПетровис”, “Магнай трейд”, “Тэс”-ийн колонкууд дууссан гэсэн бичиг хадсан байна хэмээн хотын баруун захаас явсаар Дөлгөөн нуурын орчим байрлахМ oil”-ийн ШТС-аас бензин авахаар дугаарлаж буй жолооч Б.Ганхүлэг халагласан юм. Тэрээр дээрх компанийн зарим салбарт мөн л үнийн дүнгийн хязгаарлалт хийсэн тухай хүмүүс ярьж байсан ч надтай тэр газар нь тааралдсангүй гэв.

 ШАТАХУУН ӨГЧ БАЙНА. ГЭХДЭЭ...

 Гурав хоногийн өмнө ШТС-ууд шатахууныг хэвийн өгөөд эхэлжээ. Нэлээдгүй урт дараалал үүсгэн 2-3 цаг зогсч байгаа ч хэвийн борлуулж байгаа нь сайн хэрэг гэдэг постууд цахим орчноор нэг тархсан. Түүнчлэн АИ95 шатахуунаа өгч байсан нь бодит үнэн. Энэ хугацаанд хувийн хэвшлийнхэн холбогдох албан тушаалтнуудтай уулзаж байна гэсэн ч төдийлөн өөрчлөлт гарахгүй байсаар өчигдрийг хүрэв. Бас ч болоогүй энд тэндгүй шатахууны үнийг өсгөх үү, үгүй юу хэмээн хэлэлцүүлэг, уулзалтууд ч тасарсангүй. Ингээд шатахуун импортлогчдын хувьд үнийг өсгөхгүй байхын тулд Онцгой албан татварыг “0” төвшинд байлгах нь зөв шийдвэр хэмээсэн. Гэхдээ Засгийн газрын зүгээс Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд татварыг нэмэхээс аргагүй болсноо тайлбарлантөмөр нүүрээхаруулахыг хичээв.

 ЗӨРЧЛИЙН ХУУЛЬ БУРУУТАЙ ГЭСЭН, ЯАЛАА...

[caption id="attachment_47716" align="aligncenter" width="1614"]“Зөрчлийн тухай хуультай холбоотойгоор том оврын автомашиныг өдрийн цагаар нийслэлийн төвөөр явуулахгүй байгаа юм. Тиймээс өдөрт татан авалт хийж чадахгүй байна” хэмээн импортлогчид тайлбарлаж байна. Гэвч бодит байдал дээр өдрийн 14:00 цагийн үед “Шунхлай” компани татан авалтаа хийж байлаа. “Зөрчлийн тухай хуультай холбоотойгоор том оврын автомашиныг өдрийн цагаар нийслэлийн төвөөр явуулахгүй байгаа юм. Тиймээс өдөрт татан авалт хийж чадахгүй байна” хэмээн импортлогчид тайлбарлаж байна. Гэвч бодит байдал дээр өдрийн 14:00 цагийн үед “Шунхлай” компани татан авалтаа хийж байлаа.[/caption]

 Шатахууны нөөц 30 хоног гэсэн ч дийлэнх колонкуудБАЙХГҮЙхэмээн мурий, сарий бичсэн бичиг өлгөсөн. “Нөөцгүй болсон юм уугэхээрЗөрчлийн хуультай холбоотойгоор том оврын машиныг өдрийн цагаар нийслэлийн төвөөр явуулахгүй байгаа юм. Тэгээд татан авалт хийж чадсангүйгэж тайлбарлаж байсан. Гэвч бидний сурвалжлагаар явж байхадШунхлайкомпанийн 32-ын тойргийн баруун урд байрлах колонкид өдрийн цагаар шатахуун буулгаж буй машинтай таарлаа. Жолооч Д.ДашжамцНэлээд удаан дугаарласаар ШТС руу орохын алдад АИ92 дууссан гэж түгээгч хэлсэн. Тэгээд миний өмнүүр түгээлтийнхээ машиныг оруулж хоёр цаг хүлээнэ шүү гэсэн. Нэгэнт өөр тийшээ яваад авч чадахгүйгээс хойш хүлээж л байхаасгэв. тансаг хэрэглээний шатахууны үнийг 100 төгрөгөөр нэмсэн гэдгээ импортлогчид хэлсэн. аргагүйдсэн хүмүүс 2000-2050 төгрөгөөр аи95 автобензиныг авч байсан. гэхдээ аи95 гэх нэрийн дор аи80 болон 92-оо шахаж байна гэх хардлага ч бас явсаар байгаа. олны үг ортой гэдэг. шалгаад үзчихэд гэмгүй л байх. ямартаа ч алдагдалд орж туйлдсан хэмээн учирлах импортлогчид засгийн газраар шатахууны онцгой албан татварыг нэмэхгүй байх шийдвэрийг гаргууллаа. тиймээс өнөөдрөөс автобензины зохиомол хомсдол арилж, шатахуунаа хэвийн түгээж эхлэх байлгүй дээ.

Эх сурвалж: “ Зууны мэдээ” сонин