ОХУ-ын Новосибирск хотын 125 жилийн ойд зориулсан мөсөн баримлын наадамд Монголын уран бүтээлчид тэргүүн шагнал хүртсэн билээ. Уг наадамд дөрвөн улсаас 15 багийн уран бүтээлчид оролцож манайхан “Эхлэл” нэртэй бүтээлээрээ шалгарсан байна. Мөн оны өмнө Сэлбийн эрэгт байгуулсан мөсөн хотхон хүүхэд, залуусын очих дуртай газрын нэг болоод байгаа. Тэгвэл нийслэлийн төв буюу Д.Сүхбаатарын талбайн зүүн урд талд онц сонирхолтой мөсөн баримал босч олны анхаарал татаж байна. Утгыг нь уншвал Английн Хатан хааны ордны урд алдарт “Битлз” хамтлагийнхан дуулж байгаа дүр зураг харагдаж буй юм. Уг бүтээлийг Англи улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны санаачилгаар Монгол-Умард Ирландын Нэгдсэн Вант улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойд зориулж бүтээжээ.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин