Д.ГЭРЭЛ

 

Сүхбаатарын талбай өчигдөр хөл ихтэй бас хоёр өнгөтэй өнжлөө. МАН-ынхан “АН-ын гишүүд хуулийг уландаа гишгэж журмын нөхдийг нь хүчээр ялагдал хүлээлгэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй” хэмээн гомдоллох бол  гал голомтоо бадрааж буй залуус хамтын амьдра­лынхаа талаар сайн сайхан бүхнийг ярилцан баяр хөөртэй болцгооно. Хэдийгээр МАН-ынхан хусмаа голсон хүүхэд шиг гомдоллох ч бас намаа хосууддаа магтахаа мартсангүй. “Манайхан, хуримлагч хосуудыг Чинги­сийн хөшөө рүү оруулна шүү. Тэдэнд зам тавьж өгөөрэй. Манай нам залуу хосуудыг дэмждэг нам шүү.