Ц.БОЛОР

УИХ дахь МАН-ын гишүүд өчигдөр Чуулганы танхимын хаалгыг отож өдрийг өнгөрөөв. Тэд “Хууль, шүүхийн байгууллага АН-ынхны гар хөл болж байна. Монголд ардчилал булшлагдлаа. Сонгуулийн ерөнхий хороо огцор” гэсэн шаардах бичигээ тэврэн сэтгүүлчдийн “үзвэр” болсон юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн Я.Содбаатар “Биднийг ингэж суусан биш сэтгүүлч та нарт бөөн аз болж байна уу. Манай нөхдийн зургийг аваад бай. Аваад бай. Сонин чинь борлогдоно шүү, захиалга ч нэмэгдэнэ дээ” гэж тал засан маазрав. Тэгээд зогсохгүй зарим нэг нэр бүхий гишүүд “Сэтгүүлч охидыг хараад зүгээр юм биш үү. Та нар эгнээд зогсооч. Харъя л даа” хэмээн өөрсдийгөө хөгжөөж байлаа.