Ч.ГАНТУЛГА

Улс орны хөгжлийн зам нь боловсролын салбартай салшгүй холбоотой. Боловсролтой иргэн Монголын ирээдүй гэдгийг хүн бүр ухамсарлах болсон. Тиймээс ч хүүхдүүд боловсролдоо анхаарч, эцэг эхчүүд мөнгөө дэмий үрэхгүйн тулд хүүхдийнхээ элсэх сургуулийг нарийн судалж, сонголт хийдэг болсонболовсролтойнийгэмд бид амьдарч байна. Үүний үр дүнд чанартай, чанаргүй олон дээд сургуулиуд татан буугдах дээрээ тулсан нь нэг ёсны боловсролын салбарт хийсэн их цэвэрлэгээ гэлтэй. Тэгвэл энэ салбарт хэзээний танил болсонМагадлан итгэмжлэлгэдэг үг энэ өөрчлөлттэй салшгүй холбоотой. Учир нь магадлан итгэмжлэгдсэн сургуульд сурснаар олон талын ач холбогдолтой гэдгийг хүмүүс ойлгодог болжээ.

МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛ ГЭЖ ЮУ ВЭ?

Магадлан итгэмжлэл гэдгийг боловсролын тухай хуульдЧанарын урьдчилан тогтоосон шалгуур, үзүүлэлтүүдийг хангаж байгаа буюу давуулан биелүүлж буй боловсролын байгууллага эсвэл түүний тодорхой салбарын үйл ажиллагааг эрх бүхий хөндлөнгийн этгээд магадлан шалгаж, хүлээн зөвшөөрөх үйл ажиллагаа юмгэж бичжээ. Магадлан итгэмжлэл нь байгууллагын буюу сургалтын байгууллагыг бүхэлд нь хамарсан, хөтөлбөрийн буюу сургалтын тодорхой нэгжийг хамарсан гэсэн хоёр үндсэн хэлбэртэй юм байна. Засгийн газрын их хурлаас 1995 оны зургадугаар сарын 13-нд баталсан Боловсролын тухай багц хуульд анх удаа энэ тухай тусгасан нь Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл үүсэх эрх зүйн суурь болжээ. Магадлан итгэмжлэл бол таны ирээдүйн баталгаа юм. Хэрэв та ийм эрх бүхий сургуульд суралцсан бол олон давуу талтай аж. Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах, сургалтын төлбөрийн зээл тусламж хүсэх, гадаад руу шилжин суралцах, чанартай боловсрол эзэмших, боловсролын диплом нь гадны улс оронд ч үнэ хүндтэйд тооцогддог. Манай улсын хэмжээнд 100 гаруй их, дээл сургууль, коллежи үйл ажиллагаа явуулж байна. Үүний 72 нь магадлан итгэмжлэгджээ. Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлөөс өмнө нь их, дээд сургуулийг 10 жилийн хугацаатай магадлан итгэмжилдэг байсан. ХаринБоловс­ролын тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт орсноор шинэ шалгуур тавьдаг болжээ. Их, дээд сургуулийн төгсөгчдийн ажил эрхлэлтийн дүн, төгсөгчдийн мэдлэг, амжилтыг дүгнэсэн үр дүнд суурилсан чанарын үнэлгээний шинэ системийг бий болгох зорилгоор ийнхүү шинэчилсэн байна. Энэ шинэчлэлээр сургуулиудын үндсэн сургалтын хөтөлбөр нь олон улсын хэмжээнд хүрсэн үү, бакалаврын төвшний хэмжээнд мэдлэгийг нь бүрэн зөв олгож чадаж байна уу гэдгийг гол шалгуур болгож байгаа юм.

ОЛОН УЛСАД МАГАДЛАН ИТГЭМЖЛЭГДСЭНИЙ ДАВУУ ТАЛ

  1. Магадлан итгэмжлэгдсэнээр тухайн сургууль цаашдын хөгжил дэвшил, ололт амжилт болон тэтгэлэгт хөтөлбөрүүдээ улам бэхжүүлэхэд бүхий л бололцоогоо дайчлан ажиллах хариуцлага нь дээшилдэг.
  2. Магадлан итгэмжлэл хийлгэхийн тулд өөрийн үнэлгээний тайлан бэлтгэдэг. Энэ нь тухайн сургууль оюутнуудынхаа сургалтын чанар болон эрхэм зорилго, зорилтын хэрэгжилтийг нарийвчлан судлах боломжийг бүрдүүлдэг.
  3. Магадлан итгэмжлэгдсэн байх нь тухайн сургуулийг олон нийтэд танигдах замыг нээж өгдөг.
  4. Донор байгууллагууд, сангууд болон Засгийн газрын санхүүжилт хийх үед магадлан итгэмжлэгдсэн сургуулиуд илүү нэр хүндтэй, давуу боломжтой байдаг.

МАГАДЛАН ИТГЭМЖЛЭГДЭХ НЬ ОЮУТАНД ЯМАР АЧ ТУСТАЙ ВЭ?

  1. Магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөрүүд нь олон улсад хүлээн зөвшөөрөгддөг тул ACBSP-гийн гишүүн аль ч орны ямар ч сургуульд шилжин суралцах болон магистр, докторантурт элсэн суралцах боломжтой болно.
  2. Магадлан итгэмжлэл нь оюутнуудын хэрэгцээ шаардлагад бүрэн нийцсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, багш нарыг оюутнуудтай илүү хүртээмжтэй ажиллахад түлхэц болдог.
  3. Магадлан итгэмжлэгдсэнээр оюутнуудад чанартай мэргэжил олгох бүрэн боломжоор хангаж өгдөг.
  4. Магадлан итгэмжлэгдсэнээр оюутнуудын сурах бололцоог бүрэн хангасан орчин үеийн сургалтын хэрэгсэл, тоног төхөөрөмж, материаллаг баазтай байх шаардлага тавигддаг нь оюутнуудад хэрэгтэй зүйлийн тоонд зайлшгүй орно.
  5. Оюутанд үзүүлэх үйлчилгээ нь үргэлж шинэчлэгдэж, нэмэгдэж байдаг.
  6. Төгсөгчид нь ажилд орохдоо магадлан итгэмжлэгдсэн сургууль, хөтөлбөрөөр төгссөнөө CV дээрээ бөглөж өгдөг.
  7. Олон төрлийн тэтгэлэг, зээлд хамрагдах боломжтой болдог.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин