Х.ОЮУНБОЛД

 Дуучин Леди Гага “Joanne World Tour” нэртэй  Европт хийх аялан тоглолтоо өчигдөр Испанийн Барселон хотоос эхэлсэн байна. Тэрээр өнгөрсөн арваннэгдүгээр сард өвчний улмаас тоглолтоо цуцалсан юмТоглолтын тасалбар зарагдаж дууссан бөгөөд  Барселон хотод хоёр дахь тоглолтоо хийнэДараа нь Итали, Голланд, Бельги, Их Британи болон Швейцарт тоглох юм байнаМөн Герман, Швед, Дани болон Францад аялал тоглох бөгөөд ирэх сарын 23-нд Берлинд дуусгахаар төлөвлөжээ. “Live Nation” цахим хуудастаа Леди Гага Хойд  Америкт дөрвөн  сар   аялан тоглолт хийсний дараа Испани болон Европт олон тоглолт хийнэ гэж байсан ч өвчний улмаас чадаагүй  гэсэн байна. Тэрээр тоглолтдоо дуу хөгжмийнБиллбоардсэтгүүлээс гаргадаг жагсаалтын эхний байрт багтсан тав дахь “Joanne” цомгийн дуунуудаас дуулах юм.     Леди Гагагийн тоглолтын тасалбарыг борлуулж байгаа худалдааны  “Stubhub” цахим хуудаст аялан тоглолтын тасалбарыг худалдан авалтын талаар бичихдээ дуучны хамгийн үнэнч шүтэн бишрэгчид нь испаничууд байсан гэв.

Мөн амралтын өдрүүдэд Барселон хотод хийсэн  аялан тоглолтын үзэгчдийн.ихэнх нь америкчууд, англичууд болон оросууд байжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин