Хүйтний улирал дөхөж машины хөдөлгүүрийн тосыг солихтой зэрэгцэн гоёмсог үгтэй реклам сур­талчилгаанд дарагдсанаар хүмүүс аль үйлдвэр­лэг­чийн тосыг сонгохоо мэ­дэхээ байдаг. Тэгээд ихэнхдээ тос сольдог газ­руу­дад очоод борлуулаг­чийн амаар аль сайн гэж хэлснийг, эсвэл өмнө нь маш ихээр сурталчилсан тосыг “энэ хамгийн сайн нь” гэсэн далд ухам­сарынхаа нөлөөгөөр, заримдаа зүгээр л бусдыг дууриан  худалдаж авдаг.    

Тэгвэл дэлхийд нэр хүндтэй брэнд тосны са­вал­гаан дээр хэрэглэгчдэд зориулсан мэдээлэл байх хэрэг юу байна вэ? 

Энэ удаа бид тосны савалгаан дээрх мэдээл­лийг хэрхэн тайлж хэрэг­лэх тухай тайлбарыг АНУ-ын Jeneral Motors компа­нийн ACDelco тосны жишээн дээр хүргэснээр Таны зөв сонголтонд туслаж байна.

 ACDelco ACDelco SAE 5W40

Хөдөлгүүрт ACDelco SAE 5W40 тос хийснээр өвлийн ямар ч хүйтэнд стартер тахир голыг хан­галттай эргүүлж машиныг асаана. Хөдөлгүүр асах эхний мөчөөс тосолгооны системээр тосыг хан­галттай дамжуулах технологи дээр суурилсан.

Энэ тосыг бүх улиралд  хэрэглэнэ. Орчны хэм бага үед зуурамтгай чана­раараа өвлийн, харин өндөр темпратурт зуны шинж чанарыг агуулсан. Тусгай нэмэлт хольц хийж өгснөөрөө хүйтэнд царцдаггүй, халуунд хэт шингэн болдогүй чанарыг бий болгосон онцлогтой. Хөдөлгүүрийн доторх элэг­дэл, исэлдэлт, зэврэлтийн эсрэг үйлчлэл үзүүлж, хөдөлгүүрийг цэвэрлэх, дулаан хадгалалт болон бусад шинж чанараараа харьцангуй өндөр үзүүлэлт бүхий тос юм.

ACDelco 5W40 тосны савалгааны шошгон дээрх тайлбар:

SUPER PREMIUM ENGINE OIL- Дээд зэрэглэлийн хөдөлгүүрийн универсал тос

SAE 5W40 – SAE (Society of Automotive Engineers) нь хөдөлгүүрийн тосыг АНУ-ын авто­машины инженерүүдийн нийгэмлэгээс зуурамтгай шинж чанараар нь тогтоосон, орчин үеийн бүх төрлийн хөдөлгүүрт дэлхий нийтээр мөрддөг зэрэглэл юм.

100% Synthetic-орчин үеийн бүхий л төрлийн хөдөлгүүрийн ашиглал­тын шинж чанарыг сайж­руу­лах зорилгоор 100 хувь нийлэг аргаар гаргаж авсан синтетик тос. Ийм аргаар гаргаж авсан син­тетик тосыг анх - 50 хэм хүртэл хүйтэн байдаг агаарт нисэх онгоцны хөдөл­гүүрт хэрэглэж эхэлжээ. Ердийн тос бол тийм нөхцөлд хатуу биет болон хувирдаг. Дотоод шаталтын хөдөлгүүрт орчны температураас шалтгаалан зуурамтгай чанар нь огт хувирдаггүй тосыг хэрэглэх учиртай. Ийм шалгуурт нийлэг аргаар үйлдвэрлэсэн синтетик тос хам­гийн их дөхөж очдог. Хасах хэмд бага зуурамтгай, нэмэх хэмд их зуу­рамтгай энэ шинж чанар нь хөдөл­гүүр, эд ан­гийн үрэл­тийн алдагд­лыг багас­гаж, элэгд­лийг бууруу­лан шатахуун хэмнэх бо­ломж ол­го­дог. Ялан­гуяа өвөл машинаа байнга хэ­рэглэдэг бол заавал синтетик тос хийх ёстой.

Gasoline/Diesel/LPG-Бензин, түлш, газаар ажилладаг бүх төрлийн хөдөлгүүрт зориулсан уни­версаль тосны тэмдэглэгээ.

API SM/SL/CF

API - Америкийн Нефтийн Хүрээлэнгээс хөдөлгүүрийн тосны чанарын төвшинг тогтоо­сон хэм хэмжээ бөгөөд энэхүү стандартыг дэл­хийн бүх тос үйлдвэрлэгч хүлээн зөвшөөрч нийтээр заавал дагаж мөрддөг.

SM/SL - Бензин хөдөл­гүүрийн тосны ангиллыг SA, SB, SC, SE, SF, SH, SJ, SL, SM гэж латин цагаан толгойн хоёр үсгээр тэмдэглэнэ . Эхний ( S ) үсэг нь бензин хөдөл­гүүрийн (суудлын авто машин, бага оврын авто­бус, жижиг ачааны машин) төрлийг, хоёр дахь (A-L хүртэл) үсэг нь ашиг­лалтын шинж чанарын түвшинг заадаг. Хоёр дахь үсэг нь цагаан толгойн дэс дарааллаар А-с эхэлж ихсэх тутам ашиглалтын түвшингийн үзүүлэлт сайжирдаг. SL-ангиллын тосыг орчин үеийн хөдөлгүүрийн дэвшилтэй нийцүүлэн 2001 оноос хийж эхэлсэн. Харин SM ангиллын тосыг Jeneral Motors компани 2005 оноос цоо шинэ тех­но­ло­­гиор үйлд­­вэр­лэж эхэл­­сэн бө­гөөд өм­нөх ангиллын тосноос исэл­дэлт бо­лон элэгдэлтийн эсрэг шинж чанараараа илүү юм.

CF – Эхний (C) үсэг нь дизель хөдөлгүүрийн төрлийг, дараагийн (F) үсэг нь ашиглалтын шинж чанарын түвшинг заадаг . CF ангилал нь дизель хөдөлгүүр бүхий суудлын авто машин, автобус, ачааны болон хөдөө аж ахуй, зам барилгын машинуудад зориулсан ангилал юм.

ACEA A3/B3/B4

 ACEA - Европын авто машин үйлдвэрлэгчдийн холбооноос гаргасан ангилал.

А3- Эхний А үсэг бен­зин хөдөлгүүрт зориулсан ангилал бөгөөд А3 ан­гиллыг 1998 оноос хойш үйлдвэрлэсэн автома­шинд хэрэглэнэ.

В3/B4 –Эхний B үсэг дизель хөдөлгүүрт зориул­сан ангилал бөгөөд B3/В4 ангиллыг 1998 оноос хойш үйлдвэрлэсэн хөдөлгүүрт ашиглана.

MB 229,3/229,1- Ашиглалтын төрөл буюу бензин, дизель хөдөлгүүрт зориулсан универсаль тосны дэлхий нийтээр хүлээн зөвшөөрсөн чанарын хэм хэмжээ

VW 50200/50500 – Америк болон Европын автомашин үйлдвэрлэгч томоохон компани хөдөл­гүүрийнхээ шинэ дэв­шилтэй нийцүүлэн дэлхий нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ­нээс илүү чанарын шаард­лагыг тос үйлдвэрлэгчдээс шаарддаг. Энэхүү код нь Jeneral motors, BMW, Mercedes-Benz, Ford motors, Porsche загварын хамгийн сүүлийн үеийн хөдөлгүүрийн шаардлагыг хангасны баталгаа юм.

Эдгээр мэдээлийг дэлхийд нэр хүндтэй тосны савлагаан дээр бич­сэн байдаг. Тос худалдан авахдаа дээрх чанар, стан­дарт ангиллуудыг харгалзан үзэж, сонголтоо хийх нь таны автомашины хөдөлгүүрийн эдэлгээнд тустай. Маш сайн сурталчилгаагаар олон нийтэд нэрээ таниулж амжсан зарим тос савалгаан дээрээ энэ мэт тэмдэглэгээ байхгүй ч ихээр борлуулж байгааг хэрэглэгчид ан­хаарах хэрэгтэй юм.