Ч.ГАНТУЛГА
“iPhone X” худалдаанд гарсан цагаасаа хэрэглэгчдээс өндөр үнэлгээ аваад байна. Хуучин загваруудаа давсан, илүү ухаалаг, үйлдэл багатай энэ гар утсанд олон шинэлэг технологийг суурилуулжээ. 10 дахь загварын давуу талуудыг танилцуулъя.
ИЛҮҮ ТОМ ДЭЛГЭЦЭнэ загварын урд болон ар талын дэлгэцийг бүхэлд нь шилээр хийжээ. Үүнээс гадна “HDR” бичлэгийн контентыг үзүүлэх чадалтай “OLED” дэлгэц нь 14.7 см урттай юм байна. Дэлгэц нь дүрсийг бусад загвараасаа илүү том, нягтаршил сайтай харуулдаг байна.
УТАСГҮЙ ЦЭНЭГЛЭХ БОЛОМЖ“iPhone X” цэнэглэгчээс татгалзжээ. Утасгүйгээр өөрийгөө цэцэглэх боломжтой. Хураасан цэнэгээ хуримтлуулж, бусад загвараа бодвол цэнэгээ удаан барихаараа онцлог юм байна.
ТӨЛБӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНД САНАА ЗОВОЛТГҮЙХурууны хээ уншдаг үе ард хоцорчээ. “iPhone X” загварын ард байрлах камер таны царайг унших боломжтойгоороо онцлог юм. Дуртай газраасаа төлбөр, гүйлгээгээ хийж, банкинд дугаарлах цагаа хэмнээрэй.
“iOS 11” ШИНЭ ПРОГРАММЭнэ удаагийн загварт “iOS 11” программ суулгажээ.Энэ нь олон шинэ боломжийг хэрэглэгчдэд өгөх юм байна. Тухайлбал, Сири нь илүү энгийн хоолойтой болсон төдийгүй таны асуултад улам дэлгэрэнгүй мэдээллээр хариулах болно.
ДАВХАР КАМЕР“Iphone X” нь давхар камертай тул зураг авах сонирхолтой залууст хамгийн тохиромжтой хэрэглээ. 12 мегапикселийн дурантай хоёр линз нь хөдөлгөөнтэй зургийг ч илүү сайн фокустайгаар буулгах аж.
УС НЭВТРЭХГYЙ“Iphone 7”-д байдаг усны хамгаалалт энэ удаагийн загварт ч бий. Гэхдээ илүү чанартай, найдвартайгаараа онцлог юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин