Д.ОЮУН

 Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл албан хэрэгцээндээ өндөр үнэтэй, зарлага өндөртэй, тансаг зэрэглэлийн Lexus-570 машин унахаас тат­гал­заж буйгаа мэдэгдэж байсан. Тэрээр хэлсэн амандаа удахгүй хүрэх бололтой. Энэхүү жийп машиныг нийслэлийн өм­нөх Засаг дарга албандаа ашиглаж байжээ. Хотын даргын Lexus-570 маркийн машиныг 14 хоногийн дараа дуудлагаар худалдахаар зэхэж байна. Тансаг зэрэглэлийн машиныг 144 сая төгрөгөөс эхлэн дуудах аж. Эл мөнгөөр тэрээр ямар ажил хийхээр  сэдэж байгаа нь одоогоор тодорхойгүй байна. Хот, дүүргийн Засаг дарга нар мээрийн дарамтад орж унаагаа солих магадлал өндөр болжээ.