Х.ОЮУНБОЛД

АНУ-ын жүжигчин Вупи Голдберг 1955 оны энэ өдөр Нью-Йорк хотын Манхэттэн дүүрэгт хуварга айлд мэндэлжээ. Тэрээр жүжиглэх урлагийн Херберт Бергхоф дамжаанд жүжигчний мэргэжлээр суралцаж 1982 онд төгсчээ. Найруулагч Майк Николас түүнийг “Бродвей” театрт ажиллахыг санал болгосон байна. Тэнд ажиллаж байхдаа найруулагч Стивен Спилбергийн анхааралд өртөж 1985 онд “Нил ягаан өнгө” хэмээх кинонд тогложээ.  Дараа нь “Сүнс”, “Гэлэнмаа” кинонд тоглосон юм. Харин “Нил  ягаан өнгө” кинонд бүтээсэн дүрээрээ 1986,1988 онд  “Алтан бөмбөрцөг“ хүртсэн байна. Тэрээр 2007 оноос хойш АНУ-ын “АВС” телевизэд шоу нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажиллаж эхэлжээ.

Дараа жил нь телевизийн шоуны шилдэг хөтлөгчид олгодог “Daytime Emmy” шагналыг хүртсэн байна.  Анхны нөхөр болох Алвин Мартинтай 1973 онд гэрлэж, 1979 онд салсан байна. Тэд Александр Мартин гэдэг охинтой. Вуди Голдберг гурван удаа гэр бүлийн амьдрал зохиож байжээ

1984Чилид өдөр тутмын сонин La Cuarta сонинг гаргаж эхэлжээ.

1998  ОХУ болон Японы хооронд дэлхийн II дайнаас хойш үүссэн дайсагнасан байдлыг арилгаж 2000 онд найрамдлын гэрээ байгуулахын тулд харилцаагаа дахин сэргээсэн байна.

2000 АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр 400 мянга гаруй сонгуулийн саналыг гараар тоолох тушаалыг гаргажээ.

2002Санта Марта хотод Колумбийн Ерөнхийлөгч Альваро Урбе Велес, Венесуэлийн Ерөнхийлөгч Уго Чавестай хоёр улсын хил хамгаалалтын талаар ярилцаж санал бодлоо солилцсон байна.

2015 Парист Исламын Засгийн газрын алан хядах бүлэглэлийн үйлдсэн алан хядах үйл ажиллагааны улмаас 137 хүн амиа алдаж, 325 хүн шархаджээ.

2016Шинэ Зеландад 7.4 баллын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Эх сурвалж:  “Зууны мэдээ” сонин