Р.ОЮУН
“Монватт” компани дулаан хуримтлуулж халаах төхөөрөмжийг Монголдоо оруулж ирээд гурван жил болжээ. Монгол, Германы инженерүүдийн хийсэн, Германы “Олсберг” компанид үйлдвэрлэсэн дулаан хуримтлуулж халаах эко “Тулгат” төхөөрөмжийг энэ удаагийн “Hi tech” буландаа онцолж байна. Энэ төхөөрөмжийг монгол гэрт зориулж хийсэн бөгөөд цагийн тохируулгын дагуу асаж, унтарна. Эко “Тулгат” зуух нь утаагүй, нүүрс түлэхгүй, тав тухтай орчинд, эдийн засгийн хэмнэлттэйгээр, 100 хувь сэтгэл ханамжтай амьдрах боломжийг бүрдүүлнэ. Шөнийн хямдралтай цахилгааныг ашиглан 21:00-06:00 цагийн хооронд цэнэглэхэд л хангалттай.
Ингэснээр цэнэглэсэн дулаанаа 16-24 цаг барихаас гадна өдөр цахилгаан хэрэглэхгүй, зуух шиг гурван тал руугаа халуунаар үлээнэ. Гэрт байнгын 25 хэмийн дулаантай байхаас гадна ихэсгэж, багасгах тохируулгатай. Өдөр цахилгаан тасарсан ч хэвийн ажиллана. Монгол гэрт зориулсан энэ төхөөрөмжийн дээр том, жижиг хоёр ширэм байх бөгөөд цай, хоолоо хийчихнэ. Төхөөрөмж ажиллаж байгаа үед ширэмнийхээ нэгийг ажиллуулах боломжтой. Харин төхөөрөмж ажиллаагүй өдрийн цагаар хоёуланг нь ажиллуулж болох юм байна. 15 минутын дотор хоол болдог энэхүү эко “Тулгат” төхөөрөмжийн талаарх мэдээллийг Оллоо телевиз болон www.olloo.mn цахимаас авах боломжтой.
[caption id="attachment_26355" align="aligncenter" width="750"]



Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин