Р.ОЮУН
Унгарчууд 61 жилийн өмнөх энэ өдөр бослогын дурсгалд зориулсан улсын баяраа тэмдэглэж эхэлжээ. 1956 оны энэ өдөр Аюулаас хамгаалахын ажилтнууд тусгаар тогтнолыг шаардсан Польшийн жагсагчдыг дэмжин жагссан оюутнуудыг буудсанаар Унгарт зэвсэгт бослого гарч Засгийн газар нь солигдож байв. Шинэ Ерөнхий сайд И.Надь Аюулаас хамгаалах байгууллагыг татан буулгахыг шаардсан байна. Зөвлөлтийн арми бослогыг арваннэгдүгээр сарын 4 гэхэд дарж, И.Надийг барин нууцаар цаазалжээ.
1814 он
Мэс засалч Жозеф Карпю дэлхийн анхны гоо сайхны мэс заслыг хийсэн гэж албан ёсоор бүртгэгджээ. Тэрээр Энэтхэгийн гэх аргаар духны арьснаас нь авч хамрын мэс засал хийсэн байна.
1906 он
Францын агаараар хөвөгч ба нисгэгч Сантос Дюмон Европт анхны болох нислэгийг онгоцоор хийсэн байна. Тэрээр 60 метрийн зайг онгоцоор туулжээ.
1910 он
Тайландад V Рама хаан энэ өдөр өөд болсон бөгөөд түүнийг тайчууд их хүндэлж ирсэн байв. Түүнийг дурсан санадаг хүмүүс вангийн хишиг ирдэг гэдэгт тайчууд итгэдэг аж.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин