Н.МӨНХЖИН

 

 Дэлхийн хамгийн хөгшин эцэгт тооцогдож буй энэтхэг эр Рамжит Рагхив 96 насандаа дахин эцэг болжээ. Тэрээр 94 насандаа мөн л шинээр эцэг болж байсан юм. Түүний 54 настай эхнэр Шакунтала нэг сарын өмнө амаржсан байна. Дели хотоос 31 бээрийн зайтай Хараяна мужид амьдран суудаг Рамжит “Би юу хийж чадах билээ. Бурхан л ингэж хүсч. Тэр надад дахин үр бэлэг­лэхийг хүсчээ” хэмээн ярилаа.

Шакунтала сарын өмнө Хараяна мужийн эмнэлэгт эрүүл саруул хүү төрүүлсэн юм. Рамжит өвөө ирж “Би хүүхдийн эцэг нь байна” гэхэд эмч нар дооглон инээлджээ. “Тэд нар инээж байна лээ. Гэвч намайг эцгийг нь гэж мэдээд хэлэх үггүй болсон. Би насаараа фермийн аж ахуй эр­хэлсэн хүн. Гэвч хүүх­дүүдээ Засгийн газрын өндөр албатай түшмэл болгомоор байна” хэмээн 12 хүүхдийн эцэг Рамжит өгүүлэв.

Рамжит өндөр насандаа хоёр ч хүүхэдтэй болсондоо ихэд бахар­халтай байдаг бөгөөд хөр­шүүд нь түүний сексийн чадварт эргэл­зэнгүй ханддаг бололтой. “Би нэг шөнийн дотор сексийг гурав, дөрвөн удаа хийдэг. Үүнд эргэлз­сэн, атаархсан хөршүүд маань надаас “Нууц нь юунд байна вэ” гэж асуудаг. Нууц юу байхав дээ. Энэ бол бурхны хүсэл юм. Бие минь эрүүл саруул байна. Эхнэр, нөхөр хоёр тогтмол секс хийж байх нь чухал гэж боддог. Тэр хүсэхээр би бүхэл шөнийн турш хийж өгдөг. Заримдаа хүүхдүүдээ бодоод нэг шөнийн жаргалаа хойш нь тавьдаг” хэмээн 96 настай энэтхэг эр ярилаа.

Өдөр бүр хэрэглэдэг бүйлсний самар, цөцгийн тос, сүү миний чалхыг сайн байлгадаг хэмээн Рамжит баталж байна. Тэрээр анхны эхнэрээсээ бэлэвсрээд 25 жил өн­гөрсний дараа одоогийн эхнэр Шакунталатайгаа таарчээ. 22 жилийн өмнө Рамжит лалын сүмд мөр­гөл үйлдэхээр бороотой өглөөгүүр алхаж явахдаа Шакунтала бүсгүйтэй таарч “Манайд очих уу” гээд л аваад ирсэн аж.

“Түүнд ах дүү, төрөл төрөгсөд, найз нөхөд гэж байхгүй байсан. Би түүнд туслахаар шийдэж, гэртээ авчран йогийн зарим дасгал зааж байгаад л дурлачихсан. Анхны эхнэрээсээ хойш олон найз бүсгүйтэй байсан ч тэд маань бурхны оронд явчихсан. Тэгээд л Шакунталаг миний эхнэр болооч гэж гуйсан даа” хэмээн алдарт эцэг өгүүлж байна.

“Тэр хөгшин эсэх нь хамаагүй. Би түүнд хайртай, би түүнийг өдөр бүр хайрлаж, ха­ламжилдаг. Рамжиттэй таараагүй бол би өдийд амьд байхгүй ч байж мэднэ. Тэр надад хөгшин санагддаггүй. Тэр 25-тай залуу шиг л секс хийж чадна, бүр шөнийн турш гээч. Рамжит бас сайн эцэг” хэмээн Шакунтала нөхрөө магтлаа.