Б.ТУУЛ

Багш нарын цалинг нэмэгдүүлэх түр хороо”-ноос Засгийн газарт багшийн цалинг 1.6 сая төгрөг хүртэл нэмүүлэх шаардлагыг хүргүүлээд байгаа билээ. Хэдийгээр Засгийн газраас багш нарын цалинг үе шаттайгаар буюу 30 хувь нэмэхээр ажиллаж байна гэсэн хариуг өгсөн боловч багш нар энэ саналыг хүлээж авалгүй энэ сарын 21, 26-нд улсын хэмжээнд  сануулах ажил хаялт зарлана гэдгээ мэдэгдсэн. Энэ дагуу өнгөрсөн пүрэв гаригт  хот, хөдөөгийн сургууль, цэцэрлэгийн багш  нар  сануулах ажил хаялт зарласан. Уг ажил хаялтад багш нар алаг цоог оролцсон. Тухайлбал, нийслэлийн ерөнхий боловсролын сургууль 43 хувьтай, цэцэрлэгийн багш нар 28 хувьтай оролцсон. Улсын хэмжээнд сургуулийн багш нар  56 хувьтай, сургуулийн өмнөх боловсролынхон 23 хувьтай оролцсонӨөрөөр хэлбэл, дийлэнх багш нар энэ ажил хаялтад нэгдсэнТэгвэл өчигдөр хот, хөдөөгийн багш нар дахин сануулах ажил хаялтад нэгдээд байна. Энэ ажил хаялтад нийт багш нарын 80 гаруй хувь нь идэвхтэй оролцож байгаа гэдгийг албаныхан хэлж байна. Ажил хаялт өчигдөр хот, хөдөөд өглөө 8:00 цагаас эхэлж, орой 17:00 цаг хүртэл үргэлжилсэн.

ИРЭХ САРЫН 10-НД ХУГАЦААГҮЙ АЖИЛ ХАЯЛТ ЗАРЛАНА

Багш нарын цалин нэмэгдүүлэх түр хороо”-ноос сануулах ажил хаялтыг хоёр өдөр хийнэ гэдгээ өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл энэ удааХэрэв Засгийн газар бидний шаардлагыг хүлээж авахгүй бол ирэх сарын 10-нд хугацаагүй ажил хаялт зарланагэдгээ мэдэгдсэн. Энэ дагуу өчигдөр улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн нийт багш нарын 80 хувь, цэцэрлэгийн багш нарын 50 хувь нь сануулах ажил хаялт зарлаад байгаа ажээ. Харин нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй хувийн сургууль, цэцэрлэгүүд хэвийн ажиллаж байна. Улсын сургууль, цэцэрлэгүүдийн хувьд энэ өдөр багш нар ажил хаялт зарлана гэдгээ эцэг, эхчүүдэд урьдчилан мэдээлсэн байна. Зарим сургууль хүүхдүүдээрээ дамжуулан эцэг, эхчүүдэдМэдэгдэх хуудасхүргүүлж, зөвшөөрлийг нь авчээ. Тиймээс багш нар энэ өдөрБагш төрийн гурван эрдэнийн нэг”, “Бид шантрахгүй”, “Бид ядарч байна”, “Багш нар  цалингаа нэмүүлмээр байнагэх мэт уриа лоозон барьж, өөр өөрсдийн сургууль дээр ажил хаялт  хийж байнаЭрхэм багш нарын энэ сарын 21-ний өдрийн анхны ажил хаялтад улсын хэмжээнд 654 сургуулиас 366 нь, 867 цэцэрлэгээс 286 нь оролцсон гэсэн тоог дурьдаж байсан. Харин энэ удаагийн ажил хаялтад цэцэрлэгийн багш нар нэгдэж, илүү идэвхтэй оролцож байгааг хэлж байсан. Ажил хаялтад нийт багш нарын  80-90 хувь нь хамрагдаж байгааг  “Багшийн цалин нэмүүлэх түр хороо’-ныхон онцолж байв. Харин эцэг, эхчүүдийн байр суурийг сонирхвол зарим нь энэ байдалд таатай хандахгүй байна. “Засгийн газар огцорч, улс төрийн нөхцөл байдал тогтворгүй байхад багш нарын шаардлагыг биелүүлэх боломж байхгүй шүү дээ. Үүнийг бодолцох хэрэгтэйгэж байв. МөнЭмч нар ингэж ажил хаяхгүй байхад, багш нар хүүхдүүдийг ингэж хохироох ёсгүйгэх хүн ч цөөнгүй таарав.

БСШУСЯ-НААС ГАРГАСАН МЭДЭГДЛИЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРСӨНГҮЙ

Харин БСШУСЯ-наас энэ сарын 20-нд мэдэгдэл гаргаж, багш нарыг хууль бус үйлдэл хийхгүй байхыг сануулсан.Гэсэн ч боловсролын байгууллагынхан болонБагш нарын цалин нэмэгдүүлэх түр хороо”-ноос уг саналыг хүлээж авахгүй, харин ч хэд хоногийн дараа хугацаагүй ажил хаялт зарлана гэдгээ мэдэгдээд байна. Ажил хаялтад нэгдсэн зарим багш нар дараах байр суурийг илэрхийлж байна.

Нийслэлийн 23 дугаар сургуулийн багш С.Мөнхбаатар:

-Боловсролын салбарт 27 жил ажиллаж байна. Тэр утгаараа багш нараас хамгийн өндөр цалин буюу 608 мянган төгрөг авдаг. Үүнээс татварт суутгаад 500 гаруй мянган төгрөг авдаг. Манайх ам бүл дөрвүүлээ. Хоёр хүүхэдтэй, нэг нь оюутан. Эхнэр маань ажил хийдэг ч оюутны сургалтын төлбөр, орон байрнаас эхлээд тулгамдсан асуудал их байна. Тиймээс цалингаа нэмэгдүүлэх шаардлага тавиад сууж байна.

23 дугаар сургуулийн багш О.Уянга:

-Би багш мэргэжлээрээ ажиллаад хоёр жил болсон. Монголын багш нар дэлхийн хэмжээний боловсролыг хамгийн хямд цалингаар хүргэж байна. Миний үндсэн цалин 535 мянган төгрөг байдаг ч татвар суутгаад 300 гаруй мянган төгрөг авдаг. Ийм бага цалинтай болохоор багшлах сонирхолтой залуус цөөрсөн.

medee-dund