Т.САЙХАН

Халуун хий нь ердийн агаараас хөнгөн байдаг учраас томоохон бөмбөлгийг халуун хийгээр дүүргэж чадвал нисэх боломжтой гэдгийг Ленардо Да Винчи бодож олсон байдаг. Энэхүү мөрөөдлийг 300 жилийн дараа 1783 онд ах дүү хоёр Парист бодит болгож чадсан юм. Францын иргэн ах, дүү Монтгольфье халуун агаараар дүүргэж, цэнэглэсэн агаарын бөмбөлгөөр хөөрөх санаа гаргаж 1783 оны энэ өдөр туршжээ. Сагсны дунд зуух тавин тэндээс халуун агаараар бөмбөрцгийг хөөргөсөн байна. Анхны нислэгээр хүн нисээгүй байна.  Тэд олон үзэгчдийн өмнө агаарын бөмбөлгөө 300 гаруй метр газар нисгэж агаарын бөм­бөлгийн анхны загварыг албан ёсоор бүртгүүлжээ. Харин 1785 онд анхны жолоодлоготой агаарын бөмбөлгийг Ир­лан­дад зохион бүтээсэн байна. Леонардо Да Винчигээс эхлэлтэй ни­сэх төхөөрөмж ийнхүү хөгжсөөр 1903 онд ах дүү Райт нисэх онгоц зохион бүтээсэн нь орчин үеийн нисэх техникийн эхлэл болсон байдаг.

ЭНЭ ӨДӨР

Сейшалийн арлуудын баярын өдөр тохиож байна. Тэд 1977 оны энэ өдөр төрийн эргэлт хийжээ. Арлын улсын түүхэнд анхны бөгөөд сүүлийн төрийн эргэлт байсан юм.

1972 ОН

НҮБ-ын Ерөнхий Ассeмблейн хурлаас жил бүрийн энэ өдрийг “Дэлхийн байгаль орчны өдөр” болгон тэмдэглэж байхаар тунхаглан зарлажээ. НҮБ-ын гишүүн орнууд байгаль орчныг хамгаалах талаар дэлхий дахинд зориулсан сурталчилгааны томоохон үйл ажиллагааг жил бүр зохион байгуулсаар иржээ.

1848 ОН

Данийн хувьсгалаар Данийн засгийн эрхэнд Национал-либералууд гарч ирэв.

1998 ОН

ОХУ-ын нэрт уран гулгагч Юлия Липницкая энэ өдөр төржээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин