Т.САЙХАН

Европын зарим орнууд Ялалтын баярыг ОХУ-аас нэг өдрийн өмнө буюу тавдугаар сарын 8-нд тэмдэглэдэг. Ялалтын өдөр тэмдэглэх хугацааны зөрүү нь Фашист Германы бууж өгсөн гэрээнд хоёр удаа гарын үсэг зурсантай холбоотой. Тавдугаар сарын 7-нд Францын Реймс хотод эхний удаа гарын үсэг зуржээ. Дараа нь Зөвлөлтийн лидер Сталины шаардлагаар тавдугаар сарын 8-нд Берлины дагуул хотхон Карлхорст дахин гэрээнд гарын үсэг зурсан юм. 8-ны өдрийн европын цагаар 22:43-д гарын үсэг зурж дуусах үеэр Москвад тавдугаар сарын 9-ний 00:43 цаг болж байв. Өнөөдөр Францад ялалтын баяраа тэмдэглэнэ.  Ялалтын баярын энэ өдрийг тэнд үндэсний амралт болгожээ. Төр, засгийн удирдлагууд нь  дайнд амь үрэгдсэн цэргүүдийн бунханд хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай.  Харин Англид өнөөдөр амралтын өдөр биш. Уламжлалын дагуу хааны гэр бүл Уайтхоллын гудамж дахь “Нэр нь үл мэдэгдэх цэргийн булш”- нд цэцэг өргөдөг.  АНУ-д ялалтын баярыг мөн л тавдугаар сарын 8-нд тэмдэглэдэг.  Өмнөх жилүүдэд  Флоридагаас Вашингтон хүртэл авто машины жагсаалыг явуулж байв. Түүнд оролцогчид 3,2 мянган км замыг туулан долоон хотод 7000 Георгиевын туузыг тараажээ. Түүнийг Ялалтын баяр болон Зөвлөлт, Америкийн цэргийнхний уулзалтад зориулж байв.  Ийнхүү Европын орнуудад ялалтын баярын уухай эхэллээ.

ШУВУУДЫН ОЛОН УЛСЫН ӨДӨР

Шувуудын олон улсын өдрийг 1906 оноос хойш жил бүрийн энэ өдөр тэмдэглэж иржээ.  Нүүдлийн шувууд ирэхийг хүлээн улс орон бүрт энэ өдөр шувууны үүрийг модонд өлгөдөг уламжлал бий.

1828 ОН

Женев хотын эрх барих зөвлөлийн гишүүн Жан Жак Дюнаны гэрт хүү төрж түүнийг Анри гэж нэрлэжээ. Анри Дюнан хожуу дэлхийд нэртэй хүмүүнлэг үзэлтэн болж 1863 онд Олон улсын Улаан загалмай нийгэм­лэгийг үндэслэн байгуулжээ.

1860 ОН

Игаль Ядины удирдсан археологчид дуулиантай нээлт хийлээ. Тэд, Эйнгедийн төглийн 150 метрийн Нахаль-Хевер хавцлын  эгц цохионы агуйгаас 132-135 онуудад Ромын эсрэг хоёр дахь бослогийн удирдагч Симон Бар Кохбагийн 15 захидлыг олжээ.

2002 ОН

Өнгөрсөн зууны 60-аад оны нэрт яруу най­рагч Булат Окужавад Москва хотын хуучин Арба­тад хүрэл хөшөө босгожээ.

2004 ОН

Азийн автомашинууд чанарын үзүүлэлтээрээ Европ, Америкийн маши­нуудыг ардаа ор­хилоо гэсэн дүг­нэлтийг Америкийн марке­тингийн J.D.Power & Associates агентлаг гар­галаа. Уламжлал ёсоор найд­вартайд тооцогддог Японы машины араас Солонгосын машинууд гарч иржээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин