Д.ОЮУНЧИМЭГ

Оёдолчин бүсгүйчүүд өөрсдийн урласан бүтээлийг уралдаан сойхоор ирж байгаа нь энэ. “Сэтгэл хөдлөөд, баяртай байнахэмээн хөөр­сөн бүсгүйчүүд тэм­цээн эхлэхийг тэсэн ядаж хүлээж байв.

Уран үйлчинулсын анхдугаар уралдааныгМонголд бид үйлдвэрлэвТББ-аас зохион байгуулж буй. Энэ уралдааны салхийг хагалж Орхон аймгийн уран үйлчид өнгөрсөн ням гаригт шилдгүүдээ тодрууллаа. Уралдаанд нийт 70 орчим бүтээлийг сойжээ. Үүнээс 40 орчим нь бүсийн тэмцээнд оролцох эрхтэй боллоо. Аймгийн аваргаУран үйлчин”-ээр Цэрэндоржийн Анхтуяа шалгарсан бөгөөд тэрээр 1998 оноос оёдол хийж эхэлжээ. Харин аймгийн дэд аваргаар Хишигдоржийн Туул то­дор­сон юм. Мөн дэд аварга үйлчнээр Батын Нүрзэдмаа тодорч оролцогчдыг манлайллаа. Б.Нүрзэдмаа ньУран элбэгкомпанийг үүсгэн байгуулж аймагтаа жижиг үйлдвэрлэл эрхлэн найман хүнийг ажлын байраар хангаж буй чадварлаг эмэгтэй хэмээнЭрдэнэтийн оёдолчдын холбоо”-ны тэргүүн Н.Бэхбаатар ярилаа.

Энэхүү уралдааны авар­гуу­дад японы “Juki” брэндийн оёдлын машин, мөнгөн шагнал гардуулсан юм.

БҮСИЙН УРАЛДААНД ОРОЛЦОХ ЭРЭГТЭЙҮЙЛЧИН

Шалгаруулалтад оролцогсдыг дүгнэх хэцүү даалгаврыг “UB cotton” компанийн захи­рал, дизайнер С.Баясгалан, “Steppe work wear” компанийн зөвлөх мастер Ө.Хашхүү нар гүйцэтгэсэн юм. Шалгаруулалтад оролцож буй бүтээгдэхүүнийг урла­сан оёдолчдын чадвар сайн байгааг шүүгчид ярьж байлаа. Энэ удаагийн шалгаруулалтыг мэргэжлийн ур чадвар, загвар дизайныг харахын зэрэгцээ олон нийтэд таа­лагдах эсэхийг нь харгал­заж буйгаа шүүгч С.Баясгалан хэлсэн. Аймгийн аваргыг гурван байраар шалгаруулахаас гадна бүсийн уралдаанд оролцох эрхийг гардуулах учиртай. Тиймээс энэ удаагийн уралдаанд оролцсон бүтээгдэхүүний 50-иас илүү хувь нь бүсийн тэмцээнд оролцох эрхээ гардсан юм. Бүсэд өрсөлдөх оёдолчдын дунд Д.Гэрэлтцогт гэх залуу орсон нь содон байлаа. Тэрээр Орхон аймгийн тариаланч бөгөөд багаасаа юм оёж сурсан тухайгаа хуучилсан. “Баяр, наадмын үеэр ах дүү болон гэр бүлийнхэндээ дээл урлаж өгдөг. Багадаа ээждээ тусалж дээл оёж сурсан. Энэ удаагийн тэмцээнд зүгээр л ороод үзмээр санагдсан. Бүсийн тэмцээнд орох болсондоо маш их баяртай байнагэв.

Орхоны уран үйлчид анх удаа зохион байгуулагдаж байгаа уралдаанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байсан юм. Тэмцээнд оролцохын тулд цаг зав, сурч мэдсэн бүхий л ур ухаанаа дайчлан оролцсон нь үр дүнтэй байсанд сэтгэл хангалуун байгаагаа үйлчин бүсгүйчүүд ам уралдан ярьж байв. Мэдээж анхны удаа зохион байгуулж байгаа тэмцээн учраас алдаа оноо байгааг тэд үгүйсгээгүй. Гэсэн хэдий ч хүч хөдөлмөрийг үнэлэхээр төрийн бус байгууллагаас санаачлан зохион байгуулж буйУран үйлчин-2017” улсын уралдаан цаг үеэ мэдэрсэн, бодит амьдралд нийцсэн сайхан тэмцээн болсныг Орхончууд тэмдэглэлээ. “Монгол Улсын эдийн засагт томоохон хувь нэмэр оруулах салбарын нэг нь яахын аргагүй хөнгөн үйлдвэрийн салбар. Тиймээс оёдолчдыг алдаршуулах, тэдэнд урам зориг өгөх тэмцээнийг санаачлан зохион байгуулж байгаа нь сайшаалтайгэжЭрдэнэтийн баялаг бүтээгчдийн холбоо”-ны тэргүүн Д.Түмэнжаргал онцоллоо.

ОЁДОЛЧДЫГ НЭГТГЭХИЙГ ЗОРЬЖЭЭ

Уран үйлчинулсын анхдугаар уралдааны зорилго нь оёдолчин, үйлчдийн үнэлэмжийг дээшлүүлэх, нийгэмд эзлэх байр суурийг нь бэхжүүлэхэд оршиж буй. Түүнчлэн энэ уралдаанаар дамжуулан хөнгөн үйлдвэрийн салбарын судалгааны ажлыг хийж буй. Ингэснээр тухайн аймаг орон нутаг болон бүс нутагт үйлдвэр байгуулах боломжийг эрэлхийлжээ. Энэ нь орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлэхээс гадна орон нутгийн төсөвт тодорхой хэмжээгээр мөнгө төвлөрүүлэх эх үүсвэр болох юм. Мөн хөнгөн үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх, улсын эдийн засагт эзлэх хувь хэмжээг нэмэгдүүлэх нь бас нэгэн зорилго юм байна. Энэ удаагийн уралдааныг зохион байгуулахад Орхон аймгийн Тамгын газар, “Эрдэнэтэд үйлдвэрлэвхудалдааны төв, “Баялаг бүтээгчдийн холбоо”-ны тэргүүн Н.Баясгалан, “Эрдэнэтийн унаган залуусТББ, “Эрдэнэтийн оёдолчдын холбооТББ хамтран ажиллаж, туслалцаа үзүүлсэнд зохион байгуулагчдын зүгээс талархал илэрхийллээ.

Орхон аймагт зохион байгуулсан уралдааны оролцогч Б.БаяржаргалБидний хөдөлмөр, бүтээлийг үнэлэн, өрсөлдүүлж байгаад нь баяртай байна. Ер манайхаас бусад салбарт улсын уралдаан зарлагддаг. Оёдолчдын тухайд загвар шоу, тэмцээнд л оролцдоггэв. Тиймээс оёдолчдыг алдаршуулах нь нийгмийн шаардлага болсныг энэ уралдаанаас харж болох юм. Цаашлаад хөнгөн үйлдвэрийн салбарын хөгжилд түүчээлэх оёдолчдыг сонгон шалгаруулснаар гэрэлт ирээдүйн эхлэл байх болно хэмээнМонголд бид үйлдвэрлэвтөрийн бус байгууллагын тэргүүн Г.Майцэцэг хэллээ. Хөшигний ард үлддэг, нийгмийн бүхий л салбарынханд хүрч үйлчилдэг оёдлын салбарын ажилтан, мэргэжилтнүүдийг алдаршуулж байгаа энэхүү уралдаан 21 аймгаар үргэлжлэх юм байна.