Т.САЙХАН

Вашингтон хотын Смитсоны музейд Лемельсоны шагналыг компьютерийн “хулгана” бүтээсэн Дуглас Энжелбартад 1997 оны энэ өдөр ёслол төгөлдөр гардуулжээ. Энэ шагналыг зохион бүтээгч Жером Лемельсон  үүсгэсэн бөгөөд 500 мянган ам.доллар дагалддаг байна.   Мөн зөвхөн Америкийн зохион бүтээгчдэд гардуулдаг ажээ. Стэнфордын их сургуульд компьютерийн хулганыг анх бүтээсэн Дуглас Энгельбартыг  түүний түүхэн эцэг нь гэж үздэг. Гэхдээ тэр үеийн хулганы  дүр төрх нь  өнөөдөр  бидний хэрэглэж байгаагаас мэдээж арай өөр. Ширээн дээгүүр дугуйгаараа өнхөрдөг энгийн модон хайрцаг нь өнхрөлтийнхөө тоон мэдээллийг комьпютерт өгснөөр дэлгэцийг удирддаг байжээ. Энжельбарт өөрийн бүтээлдээ 1970 онд патент авчээ.

1865 он

Генерал Эдвард Ли генералуудын холбоонд бууж өгснөөр Америкийн иргэний дайн дуусав.

1778 он

Английн гүн ухаантан, романтик Уильям Хэзлитт энэ өдөр төржээ.

1938 он

Бүх холбоотын коммунист намын Төв хороо болон Зөвлөлтийн Засгийн газар дээд сургуулиудад “онц”, “сайн”, “дунд”, “муу” гэсэн үнэлгээний системыг хэрэглэх тогтоол гаргаж байжээ.

2003 он

Багдадын “Al Kindi”  эмнэлгийг танхайрагчид тонож таван яамны газрыг шатааж байв.

banner3-14