М.ХҮСЛЭН
“Sotheby’s”-ын дуудлага худалдаагаар “Улаан од” нэртэй алдартай алмас эрдэнэс дэлхийн дээд амжилтыг тогтоосон байна.
Эрдэнэс ердөө таван минутын дотор эзнээ олжээ. 59.6 каратын “Улаан од” -ыг Хонгконгын “Chow Tai Fook Jewellery” компани 71.2 сая ам.доллараар худалдаж авчээ. Дуудлага худалдааны анхны үнэ 15 саяар өссөн байна.
Үүнээс өмнө дэлхийн хамгийн үнэтэй эрдэнэс “Цэнхэр Оппенгеймер” нэртэй алмас байжээ. Уг алмас эрдэнэ өнгөрсөн оны тавдугаар сард 50 саяар зарагдсан аж.
“Улаан од”-ыг 1999 онд ӨАБНУ-ын “De Beers” уурхайгаас олборлосон бөгөөд боловсруулаагүй байхад 132.5 карат жинтэй байжээ.