Т.САЙХАН
Лалын ноёрхлын зуун жилийн дараа Шиважи тэдний эсрэг бослого гарган Махараштра мужийн нутаг дэвсгэрт маратхуудын хүчирхэг улсыг байгуулсан байдаг. Энэ нь түүнийг Энэтхэгийн үндэсний баатар болгосон билээ.
Чатрапати Шиважи 1630 оны хоёрдугаар сарын 16-нд Энэтхэгийн Пуна мужид төржээ. Тэрээр нөлөө бүхий феодал, цэргийн жанжны хүү байлаа. 1646-1655 онд цэргийн хүч, арга заль хэрэглэн Баруун хойд Махараштра ба Хойд Конканыг эзэлсэн байв. 1658-1661 онд Бижапуртай амжилттай дайтав. 1660-1665 онд Агуу Моголын эзэнт улстай дайтан ялагдав. Пурандхарын энхийн гэрээг 1665 онд байгуулаад Шиважийн эзэнт улсын асар их нутгийг моголууд авч өөрөө нөлөөтэй захирагч болсон байжээ. 1670 онд тэрээр моголуудад дахин дайн зарлан байлдаж, алдсан нутгаа эргүүлэн авч дээр нь Сурат боомтыг эзлэв. Түүнийг Махараштрагийн дээд захирагчаар 1674 онд титэмлэжээ. 1675-1678 онд Каннара, Карнатик, Майсурт аян дайн хийж, амьдралынхаа сүүлийн жилүүддээ Махараштра, Каннара, Конкан, Карнатик, Майсурыг захирч байлаа. Шиважи 1680 оны дөрөвдүгээр сарын 3-нд өөрийн улсын нийслэл Райгарх хотноо таалал төгсчээ. Энэтхэгийн Бомбей хотын томоохон нисэх буудал, төмөр замын буудлыг түүний нэрээр нэрлэсэн байдаг.
1924 он
Оскарын шагналт, кино жүжигчин Марлон Брандо 1924 оны энэ өдөр АНУ-ын Небраска мужийн Омаха хотноо төржээ. “Загалмайлсан эцэг” киноны Дон Карлеонын дүрээр Оскарын шагнал авах байсан ч ёслол дээр тэрээр ирэлгүй шагналаасаа татгалзсан удаатай.
1984 он
-Гвинейн бүгд найрамдах улсыг тунхагласны баяр энэ өдөр тохиож байна.
1860 он
Калифорни мужийн нийслэл Сакраменто хотод “Пони-экспресс” гэх тогтмол шуудангийн алба нээгдсэн байна.
1933 он
Оросын мэс засалч Юрий Вороной дэлхийд анх удаа бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийжээ.
