Хүн ажил хийе гэсэн чин сэтгэл байвал заавал мэргэжлийнх байхалбагүй. Үүний нэг жишээ Булган аймгийн Булган сум дахь “Дэлгэрэх Фүүдс” компанийн захирал Б.Отгонжаргал юм. Тэрээр 10 жилийн сургуулиа төгсөөд оюутан болж чадаагүй ч айлын эхнэрболж 1996 оноос нарийн боов хийж эхэлжээ. Түүний төрсөн эгчхүнсний үйлдвэрт ажилладаг байсан бөгөөд эгчийнхээ зөвлөснөөражлынхаа гарааг эхэлж байсан тэрээр 21 дэх жилдээ үр бүтээлтэйажиллаж, олонд хэдийнэ танигджээ. Тухайн үед сарын 5000 мянгантөгрөгийн үнэтэй түрээсийн хоёр өрөөнд амьдрахдаа талх хийжцонхоороо зарж эхэлснээс хойш өнөөдөр 12 нэр төрлийн нарийнбоов үйлдвэрлэдэг, өөрийн гэсэн байртай “Дэлгэрэх Фүүдс” компани болтлоо өргөжжээ.
Анх нарийн боов хийхэд элдэв бэрхшээл байсан ч түүндсөхөрсөнгүй. “Өдөрт 10 кг гурилаар нарийн боов хийж зарна. 1-2 сар ашиггүй ажиллах үе байсан ч шантраагүй. Тэр үед ашиггүй юм чинь гээд бид хоёр энэ бизнесээ хаяагүй. Тухайн үед нэг кг гурил 200 төгрөг байсан бөгөөд нөхөр маань хийсэн бүтээгдэхүүнээ борлуулаад 5000 төгрөгтэйирнэ. Үүний 2500 төгрөг нь цэвэр ашиг байлаа” хэмээн ярихдаа түүний нүд гэрэлтэж байлаа. Энэ хугацаанд ажлаахийхийн хажуугаар гурван хүүхдээ төрүүлжээ. Булган сумандаа багагүй хувь нэмрээ оруулж, өглөө бүр шинэхэнамттанаар иргэддээ үйлчилж явна.
Эднийхтэй ижил төрлийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж бий. Тэдэнтэй амт, чанараараа өрсөлдөж байна. Түүгээр ч барахгүй сургууль болон сургуулийн дотуур байр, цэцэрлэгтэй гэрээтэй ажилладаг ажээ. Зах зээл багаболохоор цалин бага, ажилчид тогтвор суурьшилгүй байдаг. Борлуулалт өргөжөөд ирвэл ажилчдын тоо ихэснэ. Манайх жижигхэн ч албан ёсны компани болохоор ажилчдынхаа эрүүл мэнд, нийгмийн даатгалыг хугацаанд ньтөлдөг гэж байв. Стандарт хэмжилзүйн төвөөс зохион байгуулсан үзэсгэлэнд “Дэлгэрэх Фүүдс” компанийн цагаанеэвэн олны таашаал хүртсэн байна. Мөн эднийх 2015 оны хэрэглэгчийн найдвартай түншээр шалгарч байжээ.
Одоо хоёр давхар амины орон сууцтай болж нэгдүгээр давхартаа үйлдвэрээ байгуулж сүүлийн үеийн тоног төхөөрөмж суурилуулж үйл ажиллагаагаа өргөжүүлсэн байна. Харин хоёрдугаар давхартаа өөрсдөө амьдардаг байна.

