Сар шинийн баярыг угтаж Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас урьдчилан сэргийлэх шалгалт хийжээ. Улсын байцаагч Ц.Идэрбатаас зарим зүйлийг тодрууллаа.
-Худалдаа эрхлэгчдэд ямар зөрчил байна вэ? -Худалдаа үйлчилгээний ажилчид эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдаагүй, гарал үүсэл нь тодорхойгүй импортын хүнсний бүтээгдэхүүн, гэрийн нөхцөлд үйлдвэрлэсэн хэвийн боов, мөн нэгийн үнээр хоёрыг гэсэн хадгалах хугацаа нь дууссан бараа зарах зөрчил түгээмэл байна. -Улаан-Үдээс оруулж ирсэн хүнсний бүтээгдэхүүнийг гар дээрээс худалдаалах тохиолдол их байна? -Сүүлийн үед автобусны буудлын ойр орчимд бараа бүтээгдэхүүн зарж буй иргэд олширч байна. Энэ нь БНХАУ болон ОХУ-аас импортлосон гарал үүсэл нь тодорхойгүй, хадгалалтын хугацаа дууссан хар чавга, хатаасан үзэм болон түргэн гэмтэх бүтээгдэхүүн ихээр худалдаалж байна. Тиймээс гар дээрээс худалдан авалт хийхгүй байхыг анхааруулж байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин