1867 он
Австрийн нийслэл Вена хотын “Диана” хэмээх хөгжмийн танхимд И.Штраусын “Дунай мөрний гайхамшигт хөх хөвөө” хэмээх алдарт вальс анх эгшиглэжээ.
1945 он
Бараг гурван сар давшсаны эцэст ЗХУ-ын Улаан арми 720 мянган байлдагчийн хүчээр 250 мянган хүнтэй нацист Германы эсэргүүцлийг даван Унгарын нийслэл Будапешт хотыг эзэлжээ.
1947 он
Дэлхийн хамгийн алдартай уран гулгалтын дасгалжуулагч Т.Тарасова төржээ. Түүний шавь нар олимпийн найман алт, дэлхийн болон Европын АШТ-ий 130 гаруй медаль хүртсэн байдаг.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин