Алабани улсад ирэх сарын 12-ноос “Тиран” усан будгийн зургийн олон улсын хоёрдугаар наадам эхэлнэ. Уг наадмыг угтан зохион байгуулагчид сэтгэлгээний, зохиомж, байгалийн зураг тэргүүтэй хэд хэдэн төрөлд шилдэг 10 бүтээл шалгаруулсан байна. Монголоос зураач С.Мөнхбаатарын “Амт” бүтээл хөргийн төрөлд шилдэгт багтсан байна. Мөн Хятадын зураач Тайжун Чао өвөрмонгол бөхийн хөргөөрөө шилдгээр тодорлоо.
“Тиран” наадмын нээлтийн үеэр эдгээр төрлөөс тус бүр шилдэг гурван уран бүтээлчийг шалгаруулж, шагнах юм байна. С.Мөнхбаатар өнгөрсөн жил Иранд зохион байгуулсан олон улсын усан будгийн зургийн тэмцээнд түрүүлсэн юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ сонин”