2023/12/14
2609.0 USD
-9c
Эхлэл
Улс төр
Нийгэм
Хүүхдийн ертөнц
Дэлхийд
Бөхийн мэдээ
Эрэн сурвалжилга
Спорт
Цахим "Зууны мэдээ"
Бүртгүүлэх
Нэвтрэх
Цахим "Зууны мэдээ"
Бүртгүүлэх
Нэвтрэх
Эхлэл
Улс төр
Нийгэм
Хүүхдийн ертөнц
Дэлхийд
Бөхийн мэдээ
Эрэн сурвалжилга
Спорт
Цахим "Зууны мэдээ"
Үзэл бодлын чөлөөт талбар
Ярилцах цаг
Сайд ярьж байна
Зууны мэдээний зочин
Дугаарын зочин
Бизнес хөгжил
Leaderships forum
Дөрвөн хөлтэй анд
Монгол өв соёл
Фото
Урлаг
Эдийн засаг
Эмэгтэйчүүдийн манлайлал
Зууны нэг өдөр
Үндэсний мэдээллийн төв
Та үүнийг мэдэх үү
Сониуч нүд
Түүчээлэгч
Видео
Бохирт живсэн Улаанбаатар
ZMS.MN
2017-02-08 11:39
 
1 мин
0
хуваалцах
104
үзсэн
Б.ЗАЯА
Угаадастай Улаанбаатар хэвээрээ байна. Нэг, хоёр, гурав, түүнээс ч олон жилийн өмнө энэ асуудал нийслэл хотод хөндөгдөж байсан. Өнөө жил ч тэр. Уг нь Улаанбаатар бүхэл бүтэн улсын нийслэл. Монгол Улсын хүн амын тал хувь нь оршин суудаг. Гэвч ичмээр, харамсмаар дүр зураг нийслэлийг “чимэж” байна. Үүний хамгийн тод жишээ нь Гандангийн дэнжийн гудамжууд. Улаанбаатар хотын төв цэг гэж хэлж болох энэ хэсэгт жилийн жилд гудамж талбай нь угаадаст автаж үзлийн муухай болгодог. Зурагт үзүүлсэн энэ дүр зураг бол Гадангийн гудамжаас “Бөмбөгөр” худалдааны төв рүү чиглэсэн гудамжны төгсгөл хэсэг. Бөмбөгөр худалдааны төвийн баруун талын зам дагуу энэ хэсэг нүд хальтирмаар харагдана. Сааралтсан бохир ус асгасаар байгаад давхарлаж хөлдсөн, дээр нь бүр хоолны хаягдал, хог новш хөглөрөөстэй. Угаадастайгаа үнсээ холиод асгачихаж. Айлуудын хашааны завсраар нь урсч гарч ирсэн саарал хөлдүүс ч их байна. Бүр жалга руу өндөр дээрээс асгадаг цэгүүд ч нэлээд олон харагдана лээ. Ийм зүр зураг зөвхөн Гандан, “Бөмбөгөр” орчимд бус. Нийслэлийн бусад гэр хороололд ч байдгийг хэн хүнгүй мэднэ. Өвөл нь гудамж талбайгаар нь саарал ус, хог новш хөглөрөн хөлдөж түүн дээр нь хөгшид, хүүхдүүд хальтирч унадаг, бэртэж гэмтдэг. Онцгой байдал, цагдаа, эмнэлгийн дуудлагынхан гэр хорооллын “коток”-тай талбай дундуур явах гэж үйлээ үздэг тухай албаныхан онцолж байсан. Харин хавар нь хогтой, хортой мөсөн “коток” гэсч хөрсний бохирдол үүсгэн хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Нийслэлийн гэр хороололд 300 мянга гаруй айл өрх аж төрж байна. Гудамж дахь хог хаягдал, ус угаадсаа хээв нэг асгадаг байдлаа улаанбаатарчууд засах шинж ч алга. Тэднийг засч, зандарч иргэн хүнийх нь үүргийг ойлгуулдаг албан тушаалтан ч гэж байхаа больж. Хог хаягдал, хөрсний бохирдол гэж албан өрөөнд ярьж, гадаад дотоодын төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн хүмүүс байсхийгээд шоуддаг. Тэдний ажил яг хөрсөндөө буугаад, Улаанбаатар хөрсний бохирдлоос салж байгаа тохиолдол алга. Гандан, “Бөмбөгөр” орчмын гудамж үүний тод жишээ. Улаанбаатарыг аялал жуулчлалын бүс болгоно, жуулчид хүлээж авна гээд амтай бүхэн нь ярьдаг. Хотын төв нь хог новш, угаадсандаа баригдчихсан байгаа их хотынхоо үнэн дүр, төрхийг эхлээд харъя. Ядаж л Улаанбаатараа бохироос салгая. Үүний тулд хотын иргэн бүр үүргээ биелүүлж, шийдвэр гаргагчид ч дор бүрнээ дорвитой ажиллая.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Илгээх
Холбоотой мэдээ
Онцлох фото: Төрхөө өөрчилсөн Яармаг
2025-03-11
Онцлох фото: Төрхөө өөрчилсөн Яармаг
Цасан дунд торойсон малчны хот зутруу байна
2024-02-29
Бөмбийсөн цагаан цас. Хэзээ хүн, мал, машин явсан нь мэдэгдэхээргүй болсон дагтар
Фото: Байгалийн үзэсгэлэн бүрдсэн Баян-Уул сум
2024-01-22
Фото: Байгалийн үзэсгэлэн бүрдсэн Баян-Уул сум
Фото: Зүүн аймаг цас ихтэй байна
2024-01-15
Фото: Зүүн аймаг цас ихтэй байна