Б.БАРС

 

Хятадын Шанси мужийн төв Сиан хотын ойр орчимд 1556 оны нэгдүгээр сарын 23-ны өглөө хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн хөнөөлтэй газар хөдлөлт болж, нэг дор 830 мянган хүний аминд хүрчээ.

Сиан нь 3100 жилийн өмнө үүссэн дэлхийн соёл иргэншлийн томоохон төв, Жоу, Цин, Хан, Суй, Тан зэрэг Хятадын 13 гүрний нийслэл байжээ. Сиан Тан гүрнийг ид хүчирхэгжсэн VII-IX зууны хооронд нэг сая орчим хүн амтай дэлхийн хамгийн том хот байсан аж. Харин Тан гүрнийг мөхсөний дараа Ойрхи дорнодын Багдад цэцэглэн хөгжиж Сианиас илүү том хот болж чадсан аж.

Энд тэмдэглэхэд, чухам Сианд найман мянга гаруй цэргийн ша­вар баримал бүхий Цин гүрний эзэн хаан Шихуан Дигийн сүрлэг бунхан олдсон билээ.

Сианаас холгүй ор­ших Цинлин нурууны дагуу тектоник хав­тангийн хугаралт орш­догоос үүдэн энэ газар нутагт олон ч удаа газар хөдөлж байжээ. 1556 оны нэгдүгээр сарын 23-нд тектоник хавтан ихээр хөдөлснөөр уулсын дунд хавчигдсан хөндийн дагуу үүссэн аварга том ан цав руу олон зуун тосгод тэр чигтээ нуран орж, улмаар уулын үерийн ус хөндийг дүүргэжээ. Газар хөдлөлтийн бүс дэх хүн амын 60 хувь нь устсан гэдэг.

403 он

Хятадын цагаан хэрмийн эхний хэсгийг барьж дуусчээ.

1492 он

Еврейн шашны “Тора” хэмээх ариун номыг анх удаа хэвлэжээ.

1579 он

Холландын ванлигууд Испанийн түрэмгийллийн эсрэг нэгдэн Утрехтийн унийн гэрээг байгуулснаар Нидерланд улсын үндсийг тавив.

1832 он

Дүрслэх урлагт импрессионизмын урсгалыг үүсгэн байгуулагчдын нэг, Францын зураач Эдуар Мане төржээ.

1960 он

Швейцарийн эрдэмтэн Ж.Пикар АНУ-ын офицер Д.Волшийн хамт “Триест” батискафаар 10 918 метрийн гүнд орших Марианы хотгорын ёроолд хүрч шумбалтын үнэмлэхүй дээд амжилт тогтоосон байна.

нэмэлт