Н.МӨНХЖИН

 25 настай америк за­луу Ник Клекнер АНУ-ын зүүн эргээс баруун эрэг хүр­тэлх нутгийг явганаар туулж дууслаа. Бадарчин Ник хочтой болсон тэрбээр 2012 оны дөрөвдүгээр са­рын 5-нд Флоридагаас аян замдаа гарч 180 хоногийн дараа Калифорнийн эрэгт хүрчээ. Дөрвөн мянган км замыг туулж таван хос гутал элээсэн Ник таних­гүй хүмүүсийн өгөөмөр сэт­гэлд найдан ямар ч мөн­гөгүй, усгүй, хоолгүй замдаа гарсан юм. Түүнд зөвхөн интернэтийн төл­бө­рийг нь жилээр урьдчи­лан төлсөн iPod Touch байсан бөгөөд үүгээрээ хаана яваагаа ар гэрийн­хэн­дээ хэлж, блогоо хө­төлдөг байжээ.

“Би сайн гэр бүлд төрж өссөн. Би сайхан ажил хийж, мөнгөөр хэзээ ч дутагддаггүй байлаа. Гэвч амьдрал минь нэгэн хэ­вийн болсон тул энэ аялалд гарахаар шийдсэн юм. Миний ч зөв байж. Бадар­чин болсноор би жинхэ­нээр амьдарч, хүний тус­ламж, сайхан сэтгэлийн үнэ цэнийг үнэлж, мэдэрч сурлаа” хэмээн залуу аялагч өгүүлэв.