Н.МӨНХЖИН

Меланиа Трамп ямар ч эргэлзээгүй тун өвөрмөц тэргүүн хатагтай болох нь. 46 настай, үнэхээр гоо үзэсгэлэнтэй энэ бүсгүй тун даруухан, дөлгөөхөн, маргаантай асуудалд хутгалдахаас үргэлж зайлсхийдэг чанараараа “Дональд” хэмээх брэндийг бий болгоод байгаа нөхрийнхөө эсрэг тал, тэнцвэржүүлэгч хүч болж байна. 11 жилийн өмнө тэрбумтантай ханилсан тэрээр Д.Трампын ширүүхэн кампанит ажлын үеэр хэвлэл мэдээллийнхнээс зайгаа барьж, тэрбумтны эхний гэрлэлтээс гарсан охин, гол туслахуудынх нь нэг Иванкад байр сууриа тавьж өгч байсан юм. Харин шийдвэрлэх нөлөөтэй Пенсилвани мужид эмэгтэйчүүдийн саналыг татахын тулд сонгуулийн кампанийн сүүлчийн өдөр нэг удаа олон нийтийн өмнө гарч иржээ. Мэдээж шийдвэрлэх мөчид Меланиа 10 настай хүү Барроны хамт гарч ирж нөхрөө дэмжсэн юм. Словени бүсгүй Меланиа Кнаусс АНУ-аас гадна төрсөн хоёр дахь тэргүүн хатагтай болж байна. 1825-1829 онд Америк орныг удирдаж байсан Ерөнхийлөгч Жон Адамсын гэргий нь Луиза хэмээх британи бүсгүй байв.

Меланиа Кнаусс тэр үед Югославын бүрэлдэхүүнд байсан Словенийн Севница хотын ойролцоох нэгэн тосгонд мэндэлжээ. 16 настайдаа загварын ертөнцөд хөл тавьж Милан, Парисын загварын шоунд оролцож, 1996 онд Нью-Йорк руу шилжлээ. Таван жилийн дараа АНУ-д байнга оршин суух эрхтэй болж, 2006 онд Америкийн иргэншилтэй болжээ. Түүний эцэг нь коммунист үзэлтэй хүн байсан аж. Гэвч тэрээр энэ талаар нэг их яриад байдаггүй ч эцэг эхээсээ өвлөж авсан зан чанар, нэр төрөө хүндэтгэн дээдэлж явдаг ажээ. Цагаачдыг “чангална” гэж байсан нөх­рийнх байр суурийн та­лаар сэт­гүүл­чид лавлахад Меланиа “Хууль дүр­мийг л дагах ёстой” гэж хариулсан юм.

1998 онд Нью-Йоркт болсон Загварын долоо хоногийн шоуны үеэр Меланиа, Трамп хоёр танилцжээ. “Бид хэн нэгэндээ зааварлаад байдаггүй чөлөөтэй байдаг.  Би түүнд санаа бодлоо чөлөөтэй хэлдэг, зөвлөх юм их гардаг” хэмээн CNN-д ярилцлага өгөхдөө онцолж байв. Трамп хатуу ширүүн өнгөөр ярьдаг нь таалагддаггүй гэдгээ бас хэлсэн аж. Трамп эхнэрээ “Гайхалтай ээж, итгэмээргүй сайхан эмэгтэй” хэмээн тодорхойлжээ.

melania_trump_2 melania_trump_5

CLEVELAND, OH - JULY 18:  Presumptive Republican presidential nominee Donald Trump gestures to his wife Melania after she delivered a speech on the first day of the Republican National Convention on July 18, 2016 at the Quicken Loans Arena in Cleveland, Ohio. An estimated 50,000 people are expected in Cleveland, including hundreds of protesters and members of the media. The four-day Republican National Convention kicks off on July 18.  (Photo by Alex Wong/Getty Images)

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин