Б.Туул

 “Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын уншигчид  сүүлийн үед гарсан, сонирхолтой шинэ номоор гачигдаж байна” гэдгийг  номын санч М.Соян хэлж байна. Өдгөө тус аймгийн номын сан 8000 гаруй номын нөөцтэй ч  2014 онд аймгаас 150 ном олгогдсоны 120 нь англи хэлний ном байжээ. Үүнд уншигчдын сэтгэл дундуур ихэд дундуур байгаа гэнэ. Мөн малчид ном унших  дуртай ч шинээр хэвлэгдэн гарсан болон хуучны шилдэг зохиолууд, түүвэр өгүүллэгэтэй ном олдохгүй байна гэдгийг номын сангийн мэргэжилтэн хэлж байна. Казах, тыва хүүхдүүд үлгэрийн ном унших дуртай ч тийм ном эс олдохгүй байгаа аж.

Эх сурвалж: www.polit.mn