Б.БАРС

Манж Чин улсын Хубэй муж дахь армийн техникийн суман явган цэргийн хоёр хороо, их бууны сумангийн (нийтдээ дөрвөн мянга орчим цэрэг) дэмжлэгтэйгээр бослого гарган 1911 оны аравдугаар сарын 10-нд Учан хотыг эзлэн авчээ. Босогчид Учан хотыг Манж Чин улсаас хараат бус болсныг мөн өдөр зарлан тунхаглажээ.

Төдөлгүй Манж Чин улсын арми дахь бослого эрчээ аван мөн оны аравдугаар сарын 22-нд Чанша, 23-нд Цюүзянь, 24-нд Нанчань болон Сианьд амбан захирагчдыг огцруулан Бээжингээс хараат бус болсноо зарласан байна.

Синьхайн хэмээн нэрлэгдсэн энэ хувьсгалын нөлөөн дор Монголд бослого гарч, Богд хааны удирдлаган дор 1911 оны арванхоёрдугаар сарын 1-нд тусгаар тогтнолоо зарлан тунхагласан билээ.

732 ОН

Франкууд Тура голын хөвөөнд сарацинуудыг бут цохисноор Европыг түрэмгийлэх арабуудын түрэмгийлэлд цэг тавьжээ.

1503 ОН

Москвагийн Кремлийн лам нар анхны водка буюу орос архийг гарган авчээ.

1813 ОН

“Риголетто”, “Травиата” зэрэг дэл­хийд алдартай 26 дуурийг бичсэн Италийн нэрт хөгжмийн зохиолч Жу­сеппе Верди мэндэлжээ.

1913 ОН

Панамын сувгийг хоёр талаас нь нийлүүлснээр Номхон болон Атлантын далайн ус анх удаа нийлэв.

1964 ОН

Японы нийслэл Токиод зуны олимпийн XVIII дахь наадам эхэлжээ. Тус наадамд манай баг тамирчид таван төрөлд нийт 21 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцсон бөгөөд хараахан медальд хүрч чадаагүй билээ.

1968 ОН

Хуучин социалист ор­нууд, үүний дотор Мон­голд ихээр нэрд гарсан Поль­шийн Ганс Клос хэ­мээх тагнуулчийн тухай “Ами­­наас чухал үйлс” олон ангит кино дэлгэцэнд гар­чээ.

1995 ОН

Шатрын дэлхийн аварга, ОХУ-ын их мастер Г.Каспаров Энэтхэгийн шатарчин В.Анандтай цуврал тоглолт хийн аваргын титмээ хамгаалжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин