1965 оны энэ өдөр Зургаадугаар Пол АНУ-д айлчилсан нь Ромын пап тус улсад ирсэн анхны айлчлал юм.

1974 оны энэ өдөр Дэлхийг явганаар анх удаа тойрон аялсан Америкийн иргэн Дэвид Канст аяллаа өндөрлөв. Тэрээр 1970 оны зургаадугаар сарын 20 нд замд гарсан юм.

1535 оны энэ өдөр англи хэлээр Библийн сударыг хэвлэжээ.

1675 оны энэ өдөр Голландын физикч Христиан Гюйгенс халаасны цаг бүтээж патент авсан байна.

1830 оны энэ өдөр Бельги улс тусгаар тогтнолоо зарлажээ. Өмнө нь Нидерландын нэг хэсэг байсан юм.

1853 оны энэ өдөр Крымийн дайн эхэлжээ.

1910 оны энэ өдөр Португал улсын ард түмэн эзэн хаан 2-р Мануэлийг эх орноосоо хөөжээ. Португал улс бүгд найрамдах засаглалтай болжээ.

1916 оны энэ өдөр Мурманск хотыг үндэслэн байгуулжээ.

1921 оны энэ өдөр ЗХУ-ын төв банк байгуулагджээ.

1957 оны энэ өдөр ЗХУ анх удаа хиймэл дагуул хөөргөжээ.

1958 оны энэ өдөр Лондоноос Нью-Йорк хүртэл байнга иргэний агаарын тээврийн нислэг хийдэг болжээ.

1965 оны энэ өдөр Кубын коммунист намын төв хэвлэл «Гранма» сонины анхны дугаар хэвлэгджээ.

1993 оны энэ өдөр Оросын засгийн газрын ордоны Цагаан байшин руу танкаар бууджээ. Төрийн эргэлт хийх гэсэн оролдлого бүтэлгүйтжээ.

1994 оны энэ өдөр Швейцарьт «Нарны сүм» шашны сүлжээний 48 гишүүн амиа егүүтгэжээ.

1999 оны энэ өдөр АНУ-д интернэт гэмт хэргийг судлах газар байгуулагджээ.

Энэ өдөр төрсөн алдартнууд

1289 оны энэ өдөр Францын эзэн хаан 10-р Людовик төржээ. 1314 онд хаан ширээндзаларч 2 жилийн дараа л эрх мэдлээ алдсан юм. Тэрээр түүхэнд уцаартай хаан гэж мөнхрөн үлджээ.

1787 оны энэ өдөр Францын түүхч, төрийн зүтгэлтэн Франсуа Пьер Гийом Гизо мэндэлжээ.

1822 оны энэ өдөр АНУ-ын төрийн зүтгэлтэн Ратерфорд Берчард Хейс мэндэлжээ. Бүгд Найрамдах намын гишүүн байсан Ратерфорд Берчард АНУ-ын 19 дэхь ерөнхийлөгч.

1895 оны энэ өдөр ЗХУ-ын баатар, тагнуулч Рихард Зорге төржээ.

1895 оны энэ өдөр Америкийн жүжигчин Бестер Китон төржээ. Тэрээр инээдмийн кинод олон дүр бүтээжээ

1918 оны энэ өдөр Японы химич Кэнити Фукуи төржээ. 1981 онд тэрээр АНУ-ын эрдэмтэн Роалд Хофмантай хамт Нобелийн шагнал хүртэж байсан байна.

1965 оны энэ өдөр ОХУ-ын иргэн Евгений Валентинович Касперский төржээ. Тэрээр вирусны эсрэг программ зохиодог төвийн үндэслэгч юм. 1987 онд Улсыг Аюулаас Хамгаалах Хорооны харъяа дээд сургуулийн мэдээлэл зүй, харилцаа холбооны ангийг төгссөн байна.