1994 оны энэ өдөр Таплин-Стокгольмын чиглэлд явсан “Эстония” усан онгоц Финийн буланд усанд живж сүйрсний улмаас уг онгоцон ээр байсан 1000 гаруй хүнээс дөнгөж 140 нь амь үрджээ.
1919 оны энэ өдөр Латвийн их сургууль байгуулагджээ.
1939 оны энэ өдөр ЗХУ, Германы хооронд нууц протокол батласан байна. Энэ протоколын дагуу Польш, Литва улсын хилийн зурвасыг тогтоожээ.
1618 онд дэлхийн анхны ломбард Брюсель хотноо нээгдсэн байна.
2001 онд НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга К.Аннан нобелийн шагнал хүртжээ.
1955 онд монголын урчуудын эвлэлийн анхдугаар их хурал болов
Энэ өдөр төрсөн алдартанууд
1573 оны энэ өдөр Италийн зураач Микеланджело да Караваджо төрсөн байна.
1803 оны энэ өдөр Францын зохиолч Проспер төржээ.
1863 оны энэ өдөр Португалийн эзэн хаан 1-р Карлуш төржээ. Тэрээр 1889 онд хаан ширээнд заларсан юм.
1883 оны энэ өдөр Америкийн сэтгүүлч Альберт Рис Вильямс төржээ. Тэрээр Ленинтэй уулзаж байлаа. Хожим Ленины тухай ном туурвисан юм.
1897 оны энэ өдөр Казахын зохиолч Мухтар Ауэзов төржээ.
1901 оны энэ өдөр Америкийн жүжигчин Эд Салливэн төржээ. Тэрээр Америкийн телевизийн шоу нэвтрүүлгийн алдартай хөтлөгч юм.
1918 оны энэ өдөр Оросун нэрт сурган хүмүүжүүлэгч Василий Александрович Сухомлинский төржээ.