Б.БАРС

Уг нь энэ уран зургийн бүтэн нэр нь “Мона Лиза Дел Жокондо”. Хаа байсан 1478 онд суут Леонардо Да Винчи энэ хөргөө урлан дуусгажээ. Хальт харахад царай муутай гэмээр энэ бүсгүйн хөрөг яагаад ч юм, дэлхийн шилдэг уран бүтээлийн нэг болсон. Холливудын нэгэн кинон дээр “Мона Лиза”-г зотон дээр зурсан байхыг Парисын Лувр дахь музейгээс хулгайлдаг. Үнэндээ “Мона Лиза”-г бүтээж байх үед Леонардо Да Винчи зотон дээр бус, модон хавтан дээр уран бүтээлээ туурвижээ. Тэр үед зотон дээр зурдаггүй байжээ.

“Мона Лиза”-гийн тухай үнэн, худал нь мэдэгдэхгүй өчнөөн яриа бий. Өрөөл татанхай байсан л гэнэ, бас өөлж болохгүй бүсгүй байсан л гэнэ. Гэхдээ энэ хөрөг реалист уран зургийн эхлэлийг тавьсан гэдэг юм билээ. Эмэгтэй хүн бүхний нууцлаг гоо сайхныг илэрхийлсэн утгаараа.

“Мона Лиза” буюу “Жоконда”-гийн инээмсэглэл... Фло­ренцийн худалдаачин Фран­цеско Дел Жокон­догийн эхнэр байсан гэх Лиза Жерардини гэх бүсгүйг дүрсэлснээр Леонардо Да Винчи дэлхийн дүрслэх урлагт шинэ хуудас нээсэн гэдэг юм билээ.

1356 ОН

Англи, Францын хооронд болсон зуун жилийн дайны үед Английн цэргийг удирдсан Вэлсийн хан хүү, хар хувцаст гэж алдаршсан Эдвард Францын Элгэмсэг гэх II Эдвард хааныг олзолжээ.

1783 ОН

Францын ах дүү Жосеф, Эттьен Монголфье нар Парист анх удаа агаарын бөмбөлөг хөөргөжээ. Агаарын бөмбөлгийн анхны “зорчигч” нь хонь, тахиа, нугас байсан аж.

1893 ОН

Шине Зеландад анх удаа эмэгтэйчүүдийг сонгуульд оролцох эрх олгожээ.

1934 ОН

Оросоос цагаачилсан еврей Исаак Эйнштейны ач Брайан мэндэлжээ. Тэрээр Английн Ливер­пулийн алдарт дөрвөл “Битлз” хамтлагийг дэлхий даяар алдаршуулсан нэгэн билээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин